ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА Х.СУГИР АЖЛЫН БАЙРАН ДЭЭРЭЭ ХҮН ЗОДОЖ ТАНХАЙРЧЭЭ



Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Х.Сугир хэл ам, хэрүүл зарга хийдгээрээ тун зартай этгээд. Хоёр жилийн өмнө орон нутгийн өмчит цорын ганц уурхай болох “Тавантолгой” ХК-ийг гүтгэж, хэвлэл мэдээлээр баахан худал ярьсан. Шүүхээс түүнийг “Тавантолгой” ХК-ийг гүтгэсэн болохыг тогтоож, уурхайчдаас уучлал гуйх шийдвэр гаргасан ч өнөөдрийг хүртэл шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй том толгойлж яваа юм. Гэтэл үүгээр түүний хууль шүүхийн маргаан дууссангүй. Өнгөрсөн гуравдугаар сард аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааныг ирц бүрдээгүй байхад хийж,  Өмнөговь аймгийн 70 мянган хүнтэй холбоотой асуудлыг ердөө өөрийн намын таван хүнийг суулгаж байгаад хийсэн удаатай. Х.Сугирын энэхүү үйлдэл нь хууль бус болохыг саяхан аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр тогтоожээ. Ийнхүү хууль шүүхийн хаалга сахиж суудаг болсон Х.Сугир ажлын байран дээрээ хүн зодож танхайрчээ. Өөрийг нь шүүмжилсэн үг хэлсэн намынхаа нөхрийг нүүр рүү нь хэд хэдэн удаа хүчтэй мөргөж, гэмтэл учруулжээ. Өдгөө тэрээр энэ хэрэгтээ хуулийн байгууллагад шалгагдаж  байгаа юм. Жар гарсан насандаа жаргаж суудаг байтал томоожиж төлөвшиж амжаагүй яваа тэрээр бусдыг зодож танхайрсан хэрэгтээ ял сонсох бололтой. 


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=