ОРОСЫН АЧАА ТЭЭВРИЙН ЖОЛООЧООС КОРОНАВИРУС ИЛЭРЛЭЭ


 Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү "Сүүлийн гурван хоногт нийт 2027 хүнд шинжилгээ хийсэн. Үүнээс 2024 хүнд коронавирус илрээгүй. Харин гурван хүний шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрлээ. Тодруулбал, аравдугаар сарын 8-нд 51 настай, Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн жолооч, аравдугаар сарын 10-нд Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 31 настай эмэгтэй, 25 настай эрэгтэй нараас коронавирус илэрсэн. 

Өнгөрсөн гурван хоногийн хугацаанд хоёр хүн эдгэрч, дараагийн шатны сувилалд шилжлээ. Тодруулбал, наймдугаар сарын 30-ны өдөр Нурсултан-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 60 настай эмэгтэй, есдүгээр сарын 2-ны өдөр Сиатл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 81 настай эмэгтэй эдгэрсэн. 

Нийт батлагдсан тохиолдол 318 болж, эдгэрсэн 310 хүн байна. Найман хүн эмчлүүлж байна. Тав нь хөнгөн, гурав нь хүндэвтэр байна" гэв. 

 

 

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=