ХЯТАДЫН ЭМНЭЛЭГТ ЭМЧ РОБОТ АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ


Хятадын уламжлалт анаах ухаанд өвчтөний гарын бугуйны судсыг барьж, өвчтөнд биеийн эрүүл мэндийн анхан шатны үзлэг хийдэг аж. Харин энэ сарын 4-9-ний өдрүүдэд Бээжингийн Олимпийн хотхонд болж байгаа 2020 оны Хятадын олон улсын худалдаа үйлчилгээний яармагт Хятадын анагаах ухааны AI робот танилцуулагджээ. Тухайн робот нь Хятадын уламжлалт анагаах ухааны дата-д суурилан, AI технологитой хослон судас барих чадавхитай бөгөөд амны хөндийн шилжилгээ зэргээр дамжин хүмүүст эрүүл мэндийн анхан шатны үзлэг оношлогоо хийдэг юм байна. Тус роботыг хөгжүүлэгч компанийн танилцуулж буйгаар уг робот нь хандагч нартай робот дуу авианы хэлээр харилцаж, зөвлөгөө өгөх, биеийн халууныг хэмжих, анхан шатны үзлэг шинжилгээний хариуг гарган өгөх чадамжтай юм байна. 





 

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=