ОЛБОРЛОЖ ДУУССАН УУРХАЙН НҮХИЙГ ГОЁМСОГ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БОЛГОЖЭЭ


Сүүлийн жилүүдэд БНХАУ-ын Хэбэй мужийн Хандан хотын Сүн Тай дүүрэг олборлож дууссан уурхайн нүхийг нөхөн сэргээж цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулж байна. Сүн Тай дүүрэг өнөөдрийг хүртэл уурхайн олборлолтын 40 гаруй нүхийг нөхөн сэргээжээ. Нөхөн сэргээлтийн дараа зам тавьж ойжуулан чимэглэжээ. Улмаар цэцэрлэгт хүрээлэн дэх тус нүхүүдэд ус татан хиймэл нуур болгоод, нуурын хөвөөгөөр өнгийн цэцгэс тарин шувууд нутагшуулах зэрэг бүтээн байгуулалт хийсэн байна. 







Уучлаарай. Энэ мэдээнд сэтгэгдэл авахгүй.