ХӨЛ ХОРИОГ ИРЭХ САРЫН 15 ХҮРТЭЛ СУНГАЛАА


Улсын Онцгой Комисс  болон Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар коронавирусийн цар тахалтай холбогдуулан аваад байгаа өндөржүүлсэн бэлэн байдлыг ирэх долдугаар сарын 15 хүртэл сунгахаар болжээ. Гэхдээ дотооддоо хөл хориог харьцангуй зөөлрүүлж, зарим үйлчилгээний газруудыг нээхээр болсон байна. Олноор цугласан жагсаал цуглаан хийхийг хориглосон хэвээр  үлдээж, нийтийг хамарсан спортын арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон байна. Мөн  РC тоглоомыг газар болон  диско баарыг нээхгүй юм байна. Харин билльярд, шашин, соёл урлаг, үзвэр үйлчилгээ буюу кинотеатрын үйл ажиллагааг тодорхой дэглэмийн дагуу ажиллах боломжтой болж байна. ЭМЯ, Шуурхай штаб дээр чиглэл, чиглэлийн байгууллага ямар хэлбэрээр халдвар хамгааллаа зохион байгуулах, иргэдийн эрүүл мэндийн амь насыг хамгаалах зөвлөмжийг хэрэгжүүлсэн байгууллагыг үе шаттай нээх чиглэлийг НОК-ын хуралдаанаар хэлэлцэх гэж байна.

Улаанбаатар хотын хэмжээнд 1000 орчим байгууллагын үйл ажиллагаа нээвэл 10 мянган ажлын байр хадгалах, нэмэгдүүлэх боломж байна. Иймээс дотооддоо коронавирусийн халдвар алдаагүй байгаа энэ үед эрсдэлийн үнэлгээ хийж, дүгнэлт гарсны дараа дээрх байгууллагын үйл ажиллагааг үе шаттай нээх бололцоо байна гэж Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан мэдээллээ.

 

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=