Японы хурдан галт тэрэг дууны хурдаар явж, таны хүссэн газар асар
хурдтайгаар хүргэдэг гэдгээрээ алдартай. Тэгвэл Японы төмөр замын удирдлагын
газраас бүтээсэн галт тэрэг өмнөх дэлхийн дээд амжилтыг эвдэж 603 км цаг хүртэл
хурдалсан талаар Ройтерс агентлаг уламжилж байна. Өмнө нь Францын V-150
галт тэрэг 574 км цаг хурдалж дээд амжилт эвдээд байсан
бол ийнхүү Япончууд тус амжилтыг шинэчлэлээ. Япончууд тус галт тэргийг 2027
оноос эхлэн хэрэглээнд нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд “Маглев” гэж
нэрлэсэн байна. Түүнчлэн зам харилцааны салбарт томоохон түлхэц болсон энэхүү
хурдны галт тэрэгний төсөлд 61 тэрбум америк доллар төсөвлөжээ.