Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам Тэнзин Гяцо өөрийн 80 насны төрсөн өдрөө Энэтхэгийн Нью-Дели хотод найз нартайгаа өчигдөр тэмдэглэжээ. Тэрбээр 1935 оны гуравдугаар сарын 22-ны өдөр Төвдийн зүүн хойт хэсэгт орших Такцэр хэмээх багахан тосгонд тариачны гэр бүлд мэндэлжээ. Түүнийг хоёр настайд нь Төвдийн лам нар уламжлал ёсоор XIII Далай ламын хойт дүрээр тодруулсан гэдэг. Хоёр настай байхад нь түүнийг Данзанжамц хэмээн нэрлэж, XIII Далай ламын хойд дүр мөн эсэхийг шалгатал бүх зүйл нь таарч байжээ. Далай ламын хойд дүрээр тодорсон түүнийг дөрвөн настай байхад сэнтийд залав. Жирийн малчин айлын гэр бүлд мэндэлсэн түүнийг Буддын шашны тэргүүнээр тодорно гэж хэн ч санаагүй аж. Түүн Тэнзин Гяцо хэмээх нэр ард түмний оюун санааны удирдагч, энэрэл нигүүлслийн бурхан Авалокитешварагийн хувилсан дүр хэмээн өргөмжилжээ.
Сэнтийд
нь залсны дараа түүнийг лам болгов. Далай лам Төвдийн Лхас хотод байдаг 1000
жилийн настай Потала ордонд өсч том болжээ. Гэвч 1959 оноос хойш Хятадын армийн
шахалтаар нутгаасаа дайжиж, Энэтхэгт амьдрах болсон аж. Тэрбээр эрдэм номд шамдах
төдийгүй техникт сонирхолтой нэгэн байсан гэнэ. Бага байхдаа кино гаргадаг
проектороо ямар ч гарын авлагагүйгээр засчихдаг байж. Далай лам “Би жирийн нэг
лам. Илүү, дутуу юу ч үгүй.Хэрэв лам болоогүй байсан бол би инженер болох
байсан юм даа”
гэж хэлсэн удаатай. Түүнийг хошин зантай
хүн гэлцдэг. Сэнтийдээ заларсан эсвэл залбирсан
байдалтайгаар хүмүүс түүнийг дүрийг
хардаг.
Б.Амарзаяа