admin/images/zaluus0313004.jpg" />

3 сая дахь иргэнд зориулсан зоосон мөнгө




Монгол Улсын гурван сая дахь иргэнээр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Нэгдсэн эмнэлэгт 1 дүгээр сарын 24-ний өглөө эцэг Энхтүвшингийн Хатанболд, эх Ганбатын Аззаяа нарын гэр бүлд мэндэлсэн Монголжингоо охин тодорсон билээ. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас санаачлан гурван сая дахь иргэнд зориулан зоосон мөнгийг зах зээлд гаргасан байна. Уг зоосыг Монголбанкны захиалгаар “Койн Инвест Траст” компанид хийлгүүлжээ.
Уучлаарай. Энэ мэдээнд сэтгэгдэл авахгүй.