ЗАМЫН-ҮҮД ЭРЭЭНИЙ БООМТ ИРЭХ САРААС 24 ЦАГААР АЖИЛЛАНА


Өнгөрөгч зургадугаар сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д албан ёсны айлчлал хийх үеэрээ Замын-Үүд-Эрээний боомтыг 24 цагаар ажиллуулах саналыг тавьсан юм. Уг айлчлалын үеэр Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулга, Хятадын Гаалийн ерөнхий газрын орлогч, Үндэсний боомтын захиргааны газрын дарга Жан Зэн Лиан нар хэлэлцээр хийжээ. Хэлэлцээрийн үр дүнд Замын-Үүдийн боомтыг 24 цагаар ажиллуулах анхан шатны тохиролцоог урд хөршийн талтай хийсэн билээ. Тэгвэл Замын-Үүдийн автозамын боомтыг 24 цагаар ажиллуулах туршилтыг 12 дугаар сарын 01-нээс эхлэхээр БНХАУ-тай тохиролцжээ. Монголын талаас 1992 оноос хойш Замын-Үүдийн боомтыг 24 цагаар ажиллуулахаар БНХАУ-д хүсэлт тавьсаар ирсэн ч татгалзсаар байсан. Ингэснээр Эрээн боомт нь БНХАУ-ын 24 цагаар ажилладаг хоёр дахь боомт болох аж. БНХАУ-ын 315 боомт ажилладаг. Үүнээс ганцхан ОХУ-тай хиллэдэг Манжуурын боомт 24 цагаар ажилладаг юм байна.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=