УИХ-ЫН ГИШҮҮН Ё.БААТАРБИЛЭГ 6 ЖИЛИЙН ЯЛ СОНССОН Ч ХОРИГДООГҮЙ БАЙНА


УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгт өнгөрсөн долдугаар сард нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилээр хасаж, 6 жил хорих ял оноосон билээ. Түүнийг Хөгжлийн банкны гэх хэрэгт холбогдуулан шүүгдэгчээр татаад байсан юм. “НВЦ” компанийн ерөнхий захирал Ц.Баатарбилэг ЗГХЭГ-ын дэд дарга асан, Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга асан Б.Даажамбад албан тушаалын байдалтай нь холбогдуулан өөрийн компанид давуу байдал бий болгох зорилгоор өөрийн найз, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгт 100 мянган ам.долларын хахуулийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс өгсөнд буруутай гэж шүүхээс үзсэн. УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг шүүх хурлын үеэр өгсөн мэдүүлэгтээ "Хөгжлийн банкны асуудлыг огт мэдэхгүй. Хохирол барагдуулна гээд байр, машин хураан авсан "гахай явган нохой нүцгэн" гэдэг шиг л явж байна. 2022 оны 4-р сарын 2-нд АТГ-т дуудсан. Надаас өмнө нь нэг ч мэдүүлэг авалгүйгээр шууд яллагдагчаар татсан. Тэгээд АТГ-д арав гаруй удаа биечлэн очиж бичгээр болон аман мэдүүлэг өгч, шаардлагыг биелүүлэн оролцож байв. Дархан хэргэм зэргээр бус жирийн иргэн хүнийхээ хувьд хэрэгт хандаж байв. Сүрхий дарамтад оруулдаг юм байна лээ" гэж хэргийнхээ талаар ам нээж байсан удаатай. 

Авлига, хээл хахуулийн хэрэгтэй холбоотой Ё.Баатарбилэгт дээрх ялыг оноосон ч өнөөдрийн байдлаар цагдан хориогүй, хорих ангид ялыг нь эдлүүлж эхлээгүй байна.  Учир нь давж заалдах шүүхийн шийдвэрийн дараа УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэнэ гэсэн хуулийн заалттай аж. Иймд Ё.Баатарбилэг гишүүн давж заалдах шүүхэд гомдол гаргасан учир бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлыг түр хойшлуулаад байгаа юм байна. 


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=