ЧИНГИС ХААНЫ БАРИМЛЫГ ЗАЛНА


Чингис хаан үндэсний музейн Чингис хааны хүндэтгэлийн танхимд 13 тонн жинтэй, 7 метр өндөр, 6.3 метр өргөн, 7 метр урттай Чингис хааны баримлыг залах гэж байна.  Үүнтэй холбогдуулан 5 хоног Чингис хаан музей түр хугацаагаар ажиллахгүй бөгөөд давхар бүрт шинэ үзмэрүүдийг мөн байршуулж байгаа аж.  Тухайлбал, Монгол төрт улсын эртний нийслэл Хархорумд сүндэрлэж байсан "Мөнгөн мод"-ыг түүхийн сурвалжид тулгуурлан сэргээн босгох, 15-20 дугаар зууны Чингис хааны угсааны ноёдын танхимд 8х8 метр хэмжээтэй сүмийн хийцлэл хийх, музейн угтах шатны хананд чимэглэлийн ажил болон Чингис хааны намтрыг өгүүлэх хүүхдэд зориулсан виртуал өрөөг хөгжүүлж байгаа юм байна.  

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=