ИЗРАИЛЬД МОНГОЛЫН 200 ГАРУЙ ИРГЭН БАЙГАА Ч ТАТАЖ АВАХ БОЛОМЖГҮЙ БАЙНА



Палестины Хамас бүлэглэл Израилийн нутаг дэвсгэр рүү пуужин харваж дайн өдүүлсэн. Үүнээс болж хоёр улс дайтаж эхэлсэн бөгөөд Израилийн арми иргэдээ цэрэгт татаж эхэлсэн билээ. Гэнэтийн энэ дайралтаас болж гадаадын иргэд, тухайн улсад аялж амарч явсан  жуулчид буцах аргагүй болж, зарим нь хорогдох байранд орсон. Манай улсын  200 гаруй иргэн Израильд амьдарч байгаа ч эдгээр иргэдээ татаж авах ямар ч боломжгүй байна. Дайнаас шалтгаалж, бүх нислэгийг цуцалсан юм.  Иймд тус улсад байгаа монгол иргэддээ Гадаад харилцааны яамнаас анхааруулга, сэрэмжлүүлэг хүргэхээс өөрөөр дэм болж чадахгүй байгаа аж. Хамгийн сүүлд авсан мэдээллээр, Израилийн Тель-Авив хот дахь Хаганагийн замын хорогдох байранд нэгэн монгол эмэгтэй байгаа бөгөөд яаралтай тусламж шаардлагатай байгаа, нутаг буцах хүсэлтэй байгаагаа уламжилсан ч одоогоор татан авчрах ямар ч боломжгүй байна.  Одоогоор тус иргэн хорогдох байранд ороод 60 гаруй цаг болж байгаа ч сүүлдээ харилцаа холбоо тогтоож чадаагүй аж.  

Израиль улсад одоогийн байдлаар манай улсын 200 гаруй иргэн байгаа бөгөөд монгол иргэдтэйгээ Анкарад суугаа ЭСЯ-наас холбоотой ажиллаж байгаа бөгөөд сүүлийн үеийн мэдээллээр манай улсын хохирсон иргэн байхгүй гэжээ. Гэвч эрсдэл маш өндөр байгаа бөгөөд гадаадын иргэд олноороо дайнд өртөж нас барж буйд олон улс орон харамсч буйгаа илэрхийлсээр байна.  

Израиль улсад өнөөдрийн байдлаар онц байдал зарлаж нийтийн тээвэр, дэлгүүр, албан байгууллагууд ажиллахгүй, энгийн иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж байгаа юм. 

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=