ХӨСҮТ-ИЙН ЗАХИРАЛ АСАН Д.НЯМХҮҮ УДАХГҮЙ ДЭЭЛЭЭ НӨМРӨХ НЬ



Нэгэн үе коронавирусийн цар тахлынг үеэр ардын баатар болтлоо өргөмжлөгдөж байсан ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүг авлига, албан тушаалын хэрэгт холбогдуулан шалгаж байсан билээ.  Түүнийг “Бусдад давуу байдал бий болгож, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” байж болзошгүй гэх хэрэгт холбогдуулан АТГ-аас хорьж цагдаж байсан юм.  Тэрээр 2020 оны гуравдугаар сард Д.Сарангэрэл сайдын үед ХӨСҮТ-д албан тушаалаа урвуулан ашигласан,  цар тахлын үеийн хөрөнгийг үр ашиггүй зүйлд зарцуулсан, хувьдаа завшсан, өндөр үнэтэй компьютер томографын аппарат шахсан гэх хэрэгт холбогдуулан шалгаж байгаа гэх мэдээлэл  хэвлэлээр гарч байсан.  Тэгвэл Д.Нямхүүд холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Нийслэлийн прокурорын газраас Эрүүл мэндийн яамны харьяа Халдварт Өвчин Судлалын Үндэсний төвийн захирлаар ажиллаж байсан Д.Нямхүү нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=