ДОПИНГИЙН ЭСРЭГ ТӨВИЙН ТЭРГҮҮН Ж.ХАТАНБААТАР СЭРГЭЭШ ИЛЭРСЭН БӨХЧҮҮДТЭЙ НАЙМААЛЦДАГ БАЙЖЭЭ


Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага сүүлийн үед ихээхэн хэл амтай байгаа. Тэр тусмаа тус байгууллагын тэргүүн Ж.Хатанбаатартай холбоотой гомдол цөөнгүй бий. Иймд тус байгууллагыг хууль хяналтын байгууллагаас шалгаж эхэлсэн бөгөөд ноцтой зүйлүүд илрээд байна. Өнөөдөр тус байгууллагын тэргүүн Ж.Хатанбаатар, гүйцэтгэх захирал М.Мөнхболд, мөн дасгалжуулагч Н.Батням нарын албан өрөө болон гэрт АТГ-аас нэгжлэг хийсэн бөгөөд их хэмжээний сэргээшийн төрлийн бодисууд илэрснийг хураан авчээ. Шалгалтын ажиллагаа яг одоо үргэлжилж байгаа бөгөөд ямар нэр төрлийн хичнээн их хэмжээний бодис хураан авсны дараа  мэдээллийг олон нийтэд мэдээлэх юм байна.   

Ж.Хатанбаатар нь олон жил допингийн үндэсний төвийн тэргүүнээр ажиллаж байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд допингийн эсрэг ажиллах ёстой боловч албан тушаалаа урвуулан амин хувьдаа ашиглаж байсан нь илрээд байгаа юм байна. Тухайлбал, тэрээр  гадаад улс руу шинжилгээнд явуулсан сэргээшийн шинжилгээний хариуг авахдаа өөрийнхөө хувийн цахим хаягаар авч, сэжигтэй шинжилгээний эзэдтэй нь тусгайлан уулзаж, өөрт ашигтайгаар шийддэг байсан гэнэ.  Сэргээш хэрэглэсэн бөхчүүдтэй тохиролцож,  багагүй хэмжээний мөнгө авдаг байсан гэх сэжүүр ч илэрчээ. Энэ дагуу авлига өгч, сэргээш хэрэглэснээ нуун дарагдуулсан бөхчүүдийн нэрс удахгүй олонд дэлгэгдэх юм байна.  


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=