МАНДАЛ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ Л.МӨНХБАТАД 5 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ


Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын орлогч Л.Мөнхбат БНСУ-ын Чэжү аралд соёлын арга хэмжээнд оролцож байх үедээ орчуулагчаар ажиллаж байсан монгол охиныг хүчирхийлсэн хэрэгт нь тус улсын хуулийг дагуу  5 жил хорих ял оноолоо.   Тэрээр хэрэгт холбогдсоноосоо хойш тус улсад байгаа бөгөөд уг хэрэг нь БНСУ-ын нутаг дэвсгэр дээр үйлдэгдсэн учир Солонгосын хуулиар ийнхүү шийтгүүлжээ. Л.Мөнхбат нь хэрэг гарсны дараахан эхний мэдүүлгээрээ "Би болсон үйл явдлыг огт санахгүй байна" гэж байсан ч мөрдөн байцаалтын явцад хэргээ хүлээжээ. Улмаар  хохирогч охиноос уучлал гуйж,  хэргийг зүйлчлэлд зөөлөн хандахыг хүссэн аж. Гэвч БНСУ нь хүчирхийллийн хэрэгт хатуу ял шийтгэлтэй бөгөөд ийнхүү 5 жилээр хорих ял оноожээ. 

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=