ДЭЛХИЙН ХАМГИЙН ҮНЭТЭЙ УРАН ЗУРАГ



2017 онд Christie's компанийн дуудлага худалдаагаар Италийн алдарт зураач Леонардо Да Винчигийн  "Salvator Mundi" уран зураг 450,3 сая ам.доллараар худалдаалагдаж, дэлхийн дээд рекордыг тогтоосон билээ. Удаан хугацааны турш устаж, үгүй болсон хэмээн тооцогдож байсан "Salvator Mundi" буюу “Дэлхийг аврагч” хэмээх 66 см өндөртэй энэхүү бүтээл 1500-аад оны үед зурагдсан юм. Түүн дээр сэргэн мандалтын үеийн хувцастай Христ баруун гараа өргөн адислаж, зүүн гартаа болор бөмбөрцөг атгасан байдаг. Уг бүтээл 18-р зууны сүүл үед алга болж, 1958 онд олдсоныг 2005 онд судлаачид засварлан сэргээж, 2017 онд зарагдсан юм. Энэхүү уран зургийн дуудлага худалдаанд оруулах анхны үнийг 100 сая ам.доллараар тогтоосон бөгөөд оролцогчид 19 минутын турш үнэ хаялцсаны эцэст уг бүтээл нь 450,3 сая ам.доллараар эзэндээ очсон гэдэг. 

Гэхдээ хамгийн сонирхолтой нь Оксфордын их сургуулийн эрдэмтэн, түүхч Мэттью Ландрус уг зургийг Леонардо Да Винчигийн туслах Бернардино Луини зурсан болохыг мэдэгдэж байсан билээ. Тэрээр The Guardian сэтгүүлд өгсөн ярилцлагадаа "Луинигийн өөр бусад зургуудыг судалж үзвэл ‘Salvator Mundi' нь түүний бүтээл гэдэг нь тодорхой харагдана. Леонардо Да Винчи уг зургийн ердөө 5-20 хувийг л зурсан байх магадлалтай" хэмээн ярьжээ.  


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=