СЭТГҮҮЛЧДИЙН ШИРЭЭНИЙ ТЕННИСНИЙ ТЭМЦЭЭНИЙ АВАРГУУД ТОДОРЛОО



 Олон улсын сэтгүүлчдийн гэгээн дурсгалыг хүндэтгэх өдөр жил бүрийн  11 дүгээр сарын  19-нд тохиодог. Энэхүү өдрийг тохиолдуулан Монголын Сэтгүүлчдийн эвлэл, Horiotoi.mn сайт, Champions клуб хамтран сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудын дунд ширээний теннисний тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээнд 20 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын 30 гаруй сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтан, ахмад сэтгүүлчид оролцож, ганцаарчилсан болон цомын төлөөх багийн төрлөөр өрсөлдлөө. Ганцаарчилсан эрэгтэй төрөлд Horiotoi.mn сайтын сэтгүүлч Д.Буян аваргын алтан медалийг хүртсэн бол мөнгөн медалийг “Өнөөдөр” сонины фото сэтгүүлч Э.Харцага, хүрэл медалийг “News.mn”-ийн сэтгүүлч Б.Мөнгөнтамир хүртэв. Харин эмэгтэй төрөлд МҮОНТ-ийн ажилтан С.Сарантуяа аваргалж, мөнгөн медалийг “Чөлөөт хэвлэл сан”-гийн ажилтан Н.Март, хүрэл медалийн эзнээр МҮОНТ-ийн сэтгүүлч Н.Баянзул тодорчээ. Багийн 3х3 төрөлд “Өнөөдөр” сонины Э.Харцага ахлагчтай “MN 25-р суваг” телевизийн хөтлөгч Г.Аюур, МҮОНТ-ийн сэтгүүлч Б.Ариунболд нарын баг алтан медалийг авч, мөнгөн медалийн эзнээр Дэлхийн Монголчууд 88,3 FM радиогийн сэтгүүлч Г.Ариунчулуун ахлагчтай Т.Батзориг, Н.Баянзул нарын баг мөнгөн медалийг, хүрэл медалийн эзнээр Н.Март ахлагчтай МОНЦАМЭ-гийн ажилтан Э.Батбаяр, МҮОНТ-ийн сэтгүүлч Г.Анар нарын баг тодорлоо. Тэмцээний ерөнхий шүүгчээр олон улсын шүүгч, спортын мастер Т.Болд ажилласан бол медаль авсан тамирчдын шагналыг Champions клубын үүсгэн байгуулагч, Монгол Улсын есөн удаагийн аварга, ОУХМ Б.Батхишиг гардуулсан нь нэгэн хүндэтгэлтэй агшин байлаа. 


   Сонирхуулахад  МҮОНТ-ын ажилтан С.Сарантуяа дөрөв дэх удаагаа түрүүлж дархан аваргаа баталсан бол Horiotoi.mn сайтын сэтгүүлч Д.Буян гурван удаа алтан медалийг хүртэл даян аварга болжээ. Horiotoi.mn сайт, “Одоо цаг” сонин сэтгүүлч хэвлэл мэдээллийн ажилтнуудын дунд ийнхүү тав дахь удаагийн ширээний теннисний тэмцээнээ амжилттай зохион байгууллаа. Ирэх жилийн тэмцээн Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр буюу 2023 оны 05 дугаар сарын 3-ны өдөр  болно. 






Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=