САРМАГЧНЫ ЦЭЦЭГ ӨВЧИН МОНГОЛД ОРЖ ИРЭХ ӨНДӨР ЭРСДЭЛТЭЙ БАЙНА


Дэлхийн 30 гаруй оронд тархаад байгаа сармагчны цэцэг өвчний тархалт болон эрсдэлийн  талаар өнөөдөр ЭМЯ-наас мэдээлэл хийлээ. Хэдийгээр манай улсад  одоогоор халдвар бүртгэгдээгүй байгаа ч  аялал жуулчлал болон зорчих хөдөлгөөнөөр халдвар зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэл өндөр байгаа гэнэ.  Тийм учраас эрсдэлийн үнэлгээнд суурилж, төлөвлөгөө боловсруулж буй аж. Хил дээрх хяналтын байгууллагууд энэ чиглэлээр ажиллаж байна. 

Гадаад улсад аялсан, гадаадаас ирсний дараа өндөр халуурах, биеэр загатнах, булчирхай цочих зэрэг шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгууллагад хандах хэрэгтэйг зөвлөлөө.  Халдварын шархны цэврүүнд вирус байгаа учраас гар, бие нь хүрсэн хүмүүс өвчлөх эрсдэлтэй. Шинж тэмдгийн хувьд эхний 2-3 хоногт халуурч, дараагаар нь хүзүү, суганы булчирхай цочирч байгаа. Мөн хүний нүүр ам, гар хөл дээр цэврүүт тууралт гардаг байна. Эрт оношилж, эмчилгээ хийвэл амь наснаас холуур ч  гэлээ тоохгүй явбал  аминд хүрэх аюултай өвчин юм. 

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=