АМРАЛТЫН ГАЗРЫН ГЭРИЙГ НУРААЖ БАЙГАА ШИГЭЭ АДИЛХАН ХАУСНУУДАА БУУЛГА Л ДАА


Хэд хоногийн өмнө Богдхан уулын Дугуй цагаан амралтын газрын гэрүүдийг нийслэлээс албадан нураасан билээ.  Дархан цаазат ойн санг хамгаалах, экологийн тэнцвэрт байдлыг хамгаалах нэрийн дор  тус амралтын  40 гаруй гэрийг буулгасан атлаа  хаяа дэрлэн баригдаж буй хауснуудыг үлдээсэн юм. Харин өнөөдөр Дугуй цагаан амралтын газрынхан мэдээлэл хийлээ.  Тэдний ярьснаар, "Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа ганц байгууллага нь манайх. Улаанбаатарын бүх амыг хаачихсан, хаус баригдчихсан. Одоог хүртэл аялал жуулчлалын зорилгоор ажиллаж байсан нь ганцхан амралтын газар манайх байлаа. Цар тахал гээд сүүлийн хоёр жил манай үйл ажиллагаа зогссон. Гэтэл муухай байна гэдэг үзэмжээр нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа газрыг хотын дарга шийдвэрээр нураачихлаа. Нэг ёсондоо иргэн хүний гэрийг үзэмж муухай байна гэдэг шалтгаанаар нураачихлаа. Энэ даамжраад аж ахуй нэгжүүдийг, ажил олгогчдын сүйтгээд байвал улс орон өөрөө хэзээ ч хөгжихгүй. Бид жил бүр хөрөнгө оруулалт хийж байлаа. Бид мянган мод тарьсан, зам тавьсан, нийтийн бие засах газар барьсан. Гэтэл хүний хувийн эд хөрөнгийг улс маань үүрийн 04:00 цагаас эхлэн дээрэмдлээ. Хоёр жилийн өмнө маш гоё зураг төсөлтэй самбар байсан. Хүүхдийн тоглоом, усан оргилуур барина гээд гоё самбар байсан. Одоо бол надад хаус л харагдаж байна. Хэзээ ч энэ хаус руу дайрахгүй шүү дээ. Монгол иргэний өмчийг нэг л өдөр ингээд нураачихдаг юм байна. Үнэхээр л хотын хөгжилд хувь нэмрээ оруулахгүй байна гээд манай гэрүүдийг нурааж байгаа бол энэ хауснуудыг ч гэсэн буулга. Эдгээр хауснууд аялал жуулчлалын бүс нутгуудад яах гэж баригдсан юм бэ. Хаус дотроо аялах юм уу. Тиймээс бид шаардлага хүргүүлж байна. 20 жил сэтгэл зүрхээ зориулан ажилласан хүмүүс хаачих юм бэ" гэж ярилаа.  Тус амралтын газраас  холбогдох баримтуудаа нэгтгэж,  хотын удирдлага болон Байгаль орчин аялал жуулчлалын яаманд хандахаар болжээ.  

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=