ХАМБА ЛАМ Д.ЧОЙЖАМЦЫГ СОЁЛЫН ҮНЭТ ӨВИЙГ ШАМШИГДУУЛСАН ХЭРГЭЭР ЭЦГ-Т ШАЛГАЖ БАЙНА


Монголын Бурханы шашинтны төв Гандантэгчинлэн хийдийг 30 жил удирдаж буй хамба лам Д.Чойжамцыг  тус хийдийн “Эрдэнэсийн сан”-гийн  бүрэн бүтэн байдал, гадаадын хөрөнгө оруулалт, соёлын үнэт өвийн хадгаламж болон бусад асуудлаар ЭЦГ-аас хэрэг нээн шалгаж байгаа аж. Улмаар түүнд хилийн хориг тавиад байгаа бөгөөд хэдхэн хоногийн дараа болох Олон улсын буддистуудын хуралд явахыг нь хоригложээ.  Хамба лам Д.Чойжамцтай хамт тус хийдийн  их жасын нярав, санхүү хариуцсан тэргүүлэгч, шанзадва А.Ариунжаргал мөн  хийдийн эд хөрөнгө, санхүүг  шамшигдуулсан асуудлаар шалгагдаж байгаа юм байна. Ийнхүү Гандантэгчинлэн хийдийн  удирдлагууд гэмт хэрэгт холбогдсон нь тус хийдийг хөдөлгөөнд оруулаад байгаад ЭЦГ-аас  мөрдлөгийг үргэлжлүүлж буй аж. Хэр баргийн хэрэг мөрдөөд цочроо нь гарчихсан мөрдөн байцаагч нар Гандантэгчинлэн хийдэд ямар их булхай луйвар илэрч байгаад гайхшаа барж буй аж.  Манай сайтын сурвалжлах баг  холбогдох эх сурвалжуудаас мэдээллийг  авч ажиллаж байгаа бөгөөд тун удахгүй дараагийн баримтуудыг нийтлэх болно. 




Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=