БНХАУ-ТАЙ АГААРЫН ХИЛЭЭ НЭЭЛЭЭ


Коронавирусийн цар тахлын улмаас манай улс БНХАУ-тай агаарын хилээ 2020 оны 3 дугаар сараас эхлэн хаасан. Тэгвэл өчигдөр хуралдсан Засгийн газрын хуралдаанаар Монгол Улс, БНХАУ-ын агаарын хилийг нээх тухай хэлэлцсэн байна. Манай ЭСЯ-ныхан сайн ажиллаж, зохих газруудтай ярилцаад Шанхай, Бээжингээс бусад хотууд руу долоо хоногт нэг удаа нислэг хийх зөвшөөрлийг авсан. Манаай улсын "МИАТ" компани Гуанжоу чиглэлд долоо хоногт нэг удаа, Хөх хот руу "Аэромонголиа" компани долоо хоногт нэг удаа нислэг үйлдэх шийдвэрлэжээ. Ингэхдээ нэг долоо хоногт Монголын агаарын тээврийн компани, нөгөө долоо хоногт нь Хятадын агаарын тээврийн компани ээлжлэх байдлаар нислэг үйлдэх асуудлыг дэмжсэн байна. ГХЯ дипломат шугамаар, ИНЕГ Хятадын холбогдох байгууллагуудтай ярилцаж нислэгийн зөвшөөрлийг авах юм байна. Дээрх нислэгтэй холбогдон тусгаарлалтын асуудал яригдана. Шийдвэр гарсан учраас манай ГХЯ, Хятадын ГЯ-наас Монгол Улсаас очиж буй иргэдэд тусгаарлалтын ямар горим үйлчлэхийг тодорхой болгож зургаадугаар сарын 1-нээс өмнө нийтэд зарлахаар болжээ.  

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=