МАНАЙ УЛСЫН ЭЗЭН ХААН ОРОСЫН ЭЛЧИН САЙД И.АЗИЗОВ БОЛСОН УУ?


ОХУ, Укриан руу цэрэг зэвсгийн түрэмгийлэл үйлдэж эхэлснээс хойш  80 орчим хоног болсон ч ганцхан Марипуль хотыг эзэлснээс өөрөөр  амжилт гаргаж чадсангүй. Энэхүү өдөөөн хатгалтыг  Америк болон Европын улсууд  эхнээс нь эрс буруушааж, Оросыг түрэмгийллээ зогсоохыг удаа дараа шаардаж эхэлсэн. Түүгээр ч барахгүй дайн эхэлсэн цагаас хойш  Оросын нутаг дэвсгэрээс дэлхийн томоохон бүхий л  үйлдвэрлэгч нар гарч байгаагаа  мэдэгдэн үйл ажиллагаагаа зогсоосон. Улмаар банк санхүүгийн салбар, харилцаа холбооны  компаниуд ч Оросын эсрэг хориг арга хэмжээ авч, олон улсын гүйлгээгээ зогсоосон. Хэдийгээр өнөөдөр Оросын  дотоодын улстөр, эдийн засаг төдийлөн хямраагүй харагдаж байгаа ч  удахгүй энэ бүхэн эдийн засгийн гүн хямралд орж, Орос орон хэдэн хэсэг хуваагдахад хүргэнэ гэж олон улсын шинжээчид үзэж байгаа юм. Ийнхүү дэлхий нийтээрээ Орос орны, тэр дундаа Ерөнхийлөгч В.Путины энэ балмад хэрцгийллийг таслан зогсоохыг шаардаж байхад манай улс цор ганцаараа Оросыг дэмжсээр байгаа нь олон улс орныг эгдүүцэхэд хүргэж байна. Ялангуяа эрх чөлөөг эрхэмлэгч Америк болон барууны улс орнууд  бага багаар хориг тавьж эхэлж байхад бид Оросыг дэмжсээр байгаа нь харамсалтай. Тэр тусмаа  улсын нүүр царай болж явдаг МҮОНТ-ийн үйлдэл  Монгол Улсыг Европын хоригт оруулах болзлыг хангаад байна. Монгол Улсад суух ОХУ-ын ЭСЯ-наа Жуковын талбайд ахмад дайчдад хүндэтгэл үзүүлэх “Мөхөшгүй хороо” арга хэмжээг  зохион байгуулсан юм. Тус  арга хэмжээнд тус улсын элчин сайд И.К.Азизов тэргүүтэй Оросын албаныхан оролцож үүнийг нь олон нийтийн гэх тодотголтой МҮОНТ шууд дамжуулан хүргэсэнд олон нийт төдийгүй олон улс орон эсэргүүцлээ илэрхийлж эхэлжээ. Учир нь ОХУ, Укрианы дайн дуусаагүй энэ үед Монгол Улс төвийг сахих ёстой атал ард түмний татварын мөнгөөр цалинждаг МҮОНТ ийнхүү Оросыг илтэд дэмжсэн өнгө аяс илэрхийлэн, бүр шууд дамжуулалт хийсэн нь Монгол Улсыг Европын хоригт оруулах алхамыг хийлээ гэж барууны хэвлэлүүдээр бичиж эхэллээ. Хачирхалтай нь үүний өмнө  дайн эхэлсний дараахан  Европын холбоо болон манай улсад суугаа бусад улс орны нийт 11 ЭСЯ-наас хэвлэлийн хурал хийхэд МҮОНТ очоогүй хэрнээ  Жуковын талбайд болж буй Оросын байр суурийг илэрхийлсэн, тэр ч байтугай бүр дайныг өдөөсөн жагсаалыг сурвалжилж, бүр Элчин сайд И.Азизов нь   ялалтын баярын өдрийн мэнд хүргэж, монголчуудаар тохуурхав. Тэрбээр  хэлсэн үгэндээ “Хоёр орны найрамдалт арга хэмжээний хүрээнд уг жагсаалыг зохион байгуулж байна. Өнгөрсөн арванхоёрдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д айлчилсан. Энэ үеэр хоёр орны Ерөнхийлөгч хамтын ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохирсон. Энэ хүрээнд хийн хоолой тавих гэх мэт өргөн цар хүрээтэй хийх ажлууд тусгагдсан. Хүмүүнлэгийн шинж чанартай олон төслүүдийг хийх болно” гэж онцолсныг барууны хэвлэлүүд цохон тэмдэглэж байна. Тэгэхээр энэ арга хэмжээ бол зөвхөн Оросын байр суурь бус Монгол Улстай хамтарсан, тэр тусмаа Засгийн газрын түвшинд  хийж буй ажил гэж үзэж байгаагаа олон улсын  улстөр судлаачид анхааруулж, энэ нь Монгол Улсыг эдийн засгийн болон хүмүүнлэг, соёл боловсрол, аялал жуулчлал гэх мэт бүхий л хоригт оруулах бүрэн үндэслэл болно гэж үзэж байгаагаа илэрхийлсээр байна. Гэтэл Оростой тун дотно харилцаатай Хойд Солонгос ч энэхүү дайнд өнөөг хүртэл төвийг сахисан байр суурьтай байгаагаа хэлээд байхад   манай улс Оросын Элчин сайдаас болж улсаараа хоригт орж, эх орноосоо ч гарах эрхгүй эдийн засгаараа мөлхсөн улс болох нь ойлгомжтой боллоо. Хамгийн сүүлийн мэдээгээр, Америк болон Европын улс руу хил нэвтрэхээр очиж буй  монгол иргэдийн фэйсбүүк болон жиргээг шалгаж, ОХУ-ын дэмжсэн үг өгүүлбэр, зураг сэлт байх юм бол өчиггүйгээр хил дээрээсээ буцаасаар байгаа билээ. 

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=