ДӨРВӨН ГИШҮҮНИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХГҮЙГЭЭР ШАЛГАХ БҮРЭН БОЛОМЖТОЙ ГЭЖ МАН-ААС ҮЗЖЭЭ



Өнгөрсөн Даваа гаригт Улсын Ерөнхий прокуророос УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Ё.Баатарбилэг нарын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг ирүүлсэн. УИХ-ын тухай хууль, Дэгийн тухай хуулийн дагуу асуудлыг хэлэлцэж Халдашгүй байдлын дэд хороо хоёр удаа хуралдаж гишүүдээс тодруулга авсан. Баасан гаригт уг асуудлыг УИХ хэлэлцэн гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүйгээр шалгах бүрэн боломжтой байна гэдэг дүгнэлтэд хүрсэн. Дэгийн тухай хуулиар гишүүдээс нууцаар цаасаар санал хураадаг учраас гишүүд өөрсдийн сонголтоор өгсөн хэмээн МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээллээ.  

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=