ОРОС ШИНЭ ДАЛБААТАЙ БОЛОХ УУ?



Орос улсад шинэ далбаа ашиглаж эхэлжээ. Иргэд дайныг эсэргүүцэж  гудамжинд жагсахдаа шинэ далбаагаа барьж ирсэн байна. Үүнийг ч үнэн болохыг  Дотоод хэргийн яамны зөвлөх Антон Геращенко мэдэгдсэн байна. Тэрээр "Иргэд өмнөх далбааны улаан өнгийг цустай холбож ойлгож буй тул цагаан, цэнхэр, цагаан өнгийг ашиглаж байна.  ОХУ дахь дайныг эсэргүүцэгчдийн жагсаал болон цахим сүлжээнүүдэд Оросын шинэ далбааг ашиглаж эхэлсэн. Магадгүй энэ нь жинхэнэ хувьсгалын шинэ бэлэг тэмдэг гэж бид харж байна. Энэ бүхний зорилго нь Украин дахь Путины дэглэмийг нурааж, дайныг таслан зогсооход чиглэнэ” гэж мэдэгджээ. 


Оросын уран бүтээлчдийн зохион бүтээсэн шинэ далбааг зохион бүтээгчид хэлэхдээ, “Оросын далбаан дээрх улаан өнгө нь зөвхөн цустай холбогдохгүй, энэ нь цэргийн хүч, авторитар хүчтэй холбоотой. Тиймээс энэ нь зөвхөн цусыг бус хүчирхийллийг тахин шүтэх явдлыг арилгах үзэл санааг илэрхийлнэ” гэжээ.

Уучлаарай. Энэ мэдээнд сэтгэгдэл авахгүй.