Э.МӨНХ-ОЧИРТ СПОРТЫН САЛБАРЫГ ТӨЛӨӨЛӨХ НЭР НҮҮР, ЁС ЗҮЙ БИЙ ГЭЖ ҮҮ?



Монголын Үндэсний Олимпийн хорооны Ерөнхийлөгчийн сонгууль өнөөдөр болно. Өмнөх Ерөнхийлөгч, жүдоч Н.Түвшинбаяр улсын начин Э.Энхбатыг зэрлэгээр зодож, улмаар амь насанд нь хүрсэн учир яллагдагчаар татагдан шалгагдаж буй.  Харин өнөөдөр болох МҮОХ-ны Ерөнхийлөгчийн сонгуульд тэргүүн дэд Ерөнхийлөгч Б.Баттүшиг,  Ерөнхийлөгч асан Х.Баттулга, мөн Монголын биатлоны холбооны ерөнхийлөгч, Турк дэх Ерөнхий консул асан Э.Мөнх-Очир нар өрсөлдөж байгаа аж.

Спортын салбар, тэр дундаа Монгол улсаа дэлхийн тавцанд өргөж явах хүндтэй алба. Улстөр, бизнесээс ангид явах учиртай энэхүү салбарт нэр нүүртэй, ёс зүйтэй хүн очих ёстой. Ялагдал, ялалтын цуурайг хөлсөөрөө амталж, хүчээрээ мэдэрдэг  шударга дэвжээ.  Түүнээс бус улстөрийн орон зайнд шахагдсан өс хорслоо тайлдаг газар огт биш юм.   Хүний шүд цохиж танхайрч,  эмэгтэй хүнд гар хүрч явснаас өөр “спорт”-ын мэдлэг түүхгүй Э.Мөнх-Очирт энэ суудал ахадна. Ардын намынхаа буянаар авч үзээгүй албан тушаал, аялж үзээгүй улс орон байхгүй атлаа атаа хорслоо барьж чадахгүй яваа ар хударгаар нөхдөө “нухдаг” түүнд  МҮОХ залуусын хэлдгээр “хурцадна”.

Баянзүрх дүүргийн Засаг дарга байхдаа хууль бусаар газар зарсан,  Улаанбаатарын ундны эх үүсвэр дээр  гольфийн талбай барьсан, улмаар  шаардлага тавьсан эмэгтэй хүнд гар хүрсэн гээд түүний намтарт хар бараан түүх ихтэй.  2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр МАН-аас нэр дэвшсэн Б.Бат-Эрдэнийн эсрэг ажиллаж, шанд нь Ц.Элбэгдоржоос Турк дэх Ерөнхий консулын албыг авч байсан гэдэг. Нам дотроо, найзууд дундаа нэр хүндгүй болсныгоо улстөртэй холбож тайлбарлан өөрийгөө өмгөөлдөг  хударгагүй эр. Харамсалтай нь тэрээр, намаа, нөхдөө худалдаж авсан албан тушаал дээрээ ч аятайхан байж чадаагүй билээ.  Одоогоос гурван жилийн өмнө Стамбул дахь Консулын газрын дэд консул Б.Баттшиг, жолооч С.Эрдэнэбаяр нар ХБНГУ-ын хилийг дипломат албаны дугаартай машинаар хар тамхи тээвэрлэж яваад баригдсан. Гайхалтай нь хар тамхи тээвэрлэж явсан нөхөд баригдангуутаа Ерөнхий консул Э.Мөнх-Очир руу ярьсныг тэрээр өөрөө батлан ярьсан байдаг.   Тэгэхээр уг хар тамхийг тээвэрлэж явааг Ерөнхий консул Э.Мөнх-Очир мэдэхийн дээдээр мэдэж байж.  Улс эх орныхоо нэрийг олон улсын тавцанд өндөрт өргөж, харилцаа холбоогоо сайжруулаарай гээд томилоод явуулж байхад эсрэгээр хар тамхи тээвэрлэгч улс болгосон нь дэндүү харамсалтай.  Хэдэн төгрөгийн ашиг хонжоо харсан  энгийн нэгэн иргэн эрсдэлээ үүрээд хар тамхи зөөвөрлөсөн бол хэдэн өдөр хэлэлцээд тохирох ял шийтгэлийг нь өгчихнө. Харин  эх орноо төлөөлж буй дипломат ажилтнууд нь эрх ямба бүхий  машин болон албан тушаалаа ашиглан  хориотой наймаа хийж,   хорвоогоор нэг улсаа шившиг болгосонд хариуцлага тооцохгүй байгаа нь гайхалтай.  Э.Мөнх-Очирыг дипломат албаны нэр хүндийг унагаад зогсохгүй  дипломат албаны энгийн нэгэн ажлыг  хийж байсан хүмүүсийг  харийн шоронд хийж орхисонд харамсах хүн цөөнгүй бий.  Гадаад харилцааны сайд асан Л.Эрдэнэчулуун “С.Эрдэнэбаяр миний жолооч байсан, ажилдаа сайн томоотой хүн, ял авсанд харамсч байна. Жолооч хүн Элчин сайд, Ерөнхий консулд хэлж  мэдэгдэгдэлгүйгээр ийш тийшээ явдаггүй юм. Техникийн ажилтан хүн ийм зүйлд шууд өөрөө оролцсон гэдэгт нь би эргэлзэж байна” хэмээн харамслаа илэрхийлсэн байдаг. Үүнээс харахад л, энгийн нэгэн ажилтан нь эрх бүхий албан тушаалтныхаа тушаал заавраар хөдөлсөн нь ойлгомжтой. Бас нэгэн ноцтой  мэдээлэл явдаг нь “Дарга Элчин  сайдын яамны байраа засах мөнгө ол гэж чиглэл өгсөн” гэх яриа бий. Энэ бүхнээс дүгнэхэд, Э.Мөнх-Очир хар тамхины хэрэгтэй хамааралтай гэдэг нь харагдаж байгаа юм.  С.Эрдэнэбаяр, Б.Баттүшиг нар өдгөө Германд 11 жилийн хорих ялаа эдэлж буй. Хар тамхины хэрэг учир ямар нэгэн өршөөл эрэх ямар ч боломжгүй.  Харин тэднийг харийн шоронд хоригдож байхад Э.Мөнх-Очир эх орон руугаа зугтааж, улмаар Х.Баттулгыг Ерөнхийлөгч байхад нь зөвлөх нь болсон билээ. Тэдний хоршил энэ удаа ч хамтдаа үргэлжилж, МҮОХ-ны Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа. Спортын салбарынхны хэлж байгаагаар, Э.Мөнх-Очирыг санал хуваах зорилгоор орж ирж байгаа болохоос спортын салбарыг хөгжүүлэх  санаа сэдэл агуулаагүй хэмээн  захын тамирчид хэлж байна. Тэр ч байтугай “Ийм хүн манай хороог удирдвал хэдэн тамирчны  визийг нь шаглаад, хар тамхи зөөлгөөд балрах вий” хэмээн хошигнож байгаа нь гашуун ч гэсэн үнэний ортой. Хамт яваа нөхдөө хажуу хавирганаас нь үргэлж хатгаж, эсвэл дэгээдэж унагадаг зантай  түүнд тэсвэр хатуужлын туйл болсон спортын салбарт орох орон зай байхгүй.  Үгүйдээ л олон улсад Монголын спортын салбараа төлөөлөх бүтэн нэр, бүлээн зүс хэрэгтэй.  Өдгөө ч Туркийн прокурорын газарт шалгагдаж буй гэх хэрэг нь дуусаагүй байхад тив дэлхийд Монголынхоо нэрийг төлөөлөх албан тушаалд өрсөлдөх нэр нүүр, ёс зүй  Э.Мөнх-Очирт бий гэж үү?

 

 

 

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=