Х.БАТТУЛГА АН-ААР ОВОГЛОХ ЁС СУРТАХУУНГҮЙ ЭТГЭЭД‼️‼️


Ардчилсан намын даргын сунгааны асуудлаар Нийслэлийн АН-ын дэд дарга Д.Энхтуяа мэдээлэл хийлээ.  Тэрбээр "Тодорхой хүмүүс намын даргын сунгаа гэгчийг зарлаж, гишүүдийг төөрөгдүүлэх зүйл хийж эхэллээ. АН-ын нэрийг барьсан залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгуулахаар хууль хяналтын байгууллагад хандаж байгаагаа мэдэгдэж байна.

Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан иргэн Х.Баттулга нь шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон тамгыг ашиглан 2021 оны зургаадугаар сарын 1-ний өдөр АН-ын гишүүнчлэлээ үндэслэлгүйгээр дүрмийн бусаар сэргээсэн. Эрх баригч МАН-ын даргын орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байгаа нь олон нийтэд ил болсон байхад АН-ын даргын сунгаа гэх хууль бус үйл ажиллагаанд оролцож  байна. Энэ нь намын эв нэгдэл үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэх, хагалан бутаргах хүчгүй байлгах гэсэн эрх баригч намын зохион байгуулалттай ажиллагаа гэж хардаж байна.

Иргэн Х.Баттулга нь АН-аас сонгогдон Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа цаазын ялыг сэргээх, төмөр замын болон гадаад бодлогын үзэл баримтлалыг Монгол Улсад хохирол учруулах байдлаар өөрчлөх зэрэг үйлдэл хийж ирсэн. Тэрбээр АН-аар овоглох ёс суртахуунгүй этгээд." гэлээ.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=