Д.СОСОРБАРАМ: Х.БАТТУЛГА АА, ЧИ НАМ БАЙТУГАЙ ЭНЭ УЛСЫГ САМАРСАН


Хоёр даргатай болж, хоорондоо тэрсэлдэх болсон О.Цогтгэрэл даргатай  Ардчилсан намын Дотоод сонгуулийн хорооноос намын даргын сунгааг зарлажээ.  Энэхүү намын даргын сунгаанд Монгол Улсын Ерөнхийлөгч асан, МАН-ын даргын зөвлөх Х.Баттулга бүртгүүлсэн байна. Дотоод сонгуулийг ирэх дөрөвдүгээр сард зохион байгуулагдах аж.

Үүнтэй холбогдуулан АН-ын гишүүн, Төрийн соёрхолт Д.Сосорбарам цахим хуудаснаа өөрийн байр сууриа илэрхийлжээ. Тэрээр “Баттулга аа чи одоо болно оо зогс. Чи нам байтугай энэ улсыг самарсан. Путины гар хөлөөр үндэстнээ нураалгавал бидний л хохь болно. Гэвч Монголд эрүүл сэтгэхүй байгаа юм шүү. Чамд итгэсэн удаа надад бий. Харин ч сайн таньж авсан учраас монгол үндэстэнд чи дэмий” гэжээ.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=