ОРОСЫН АЛДАРТ ДУУЧИН АЛЛА ПУГАЧЕВА ЭХ ОРНОО ОРХИН ЯВЖЭЭ



Оросын алдарт дуучин Алла Пугачева нөхөр Максим Галкин болон ихэр хүүхдүүдийнхээ хамтаар эх орноо орхин явжээ. Тэд хувийнхаа онгоцоор хилийн чанад руу ниссэн бөгөөд зарим эх сурвалжийн мэдээллээр Америк руу явсан бололтой. Америкт Алла Пугачевагийн том охин болох Кристина Орбакайте амьдардаг.  

Алла Пугачевагийн нөхөр Максим Галкин ОХУ-ын Украин руу довтолсныг эхнээс нь буруушааж байсан бөгөөд энэ талаар өөрийнхөө байр суурийг ил тод хэлж байсан юм. Гэвч дайны хэмжээнд очих үед ийнхүү тэд өөрсдийн аюулгүй байдлаа бодож, эх орноо орхин ниссэн бололтой. Сүүлийн өдрүүдэд Орос-Украины байдал улам ширүүсч, Европын олон улс орнууд Орост эдийн засгийн хориг арга хэмжээ авч, маш олон компаниуд Оросоос гарч явж байгаа. Үүнтэй зэрэгцэн Оросын бизнесмэнүүд болон урлагийн зүтгэлтнүүд эх орноосоо ийнхүү гарч явсаар байгаа аж. 

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=