ХАЛУУН КОФЕГООР ХҮН ШАЛЗАЛСАН ОХИН ӨМНӨ НЬ БУСДЫН НҮҮРИЙГ ТАМХИАР ТҮЛЖ ТАНХАЙРЧ БАЙЖЭЭ


Хэд хоногийн өмнө  цахим сүлжээгээр нэгэн охин халуун кофегоо хүний толгой дээр асгаж байгаа бичлэг цацагдсан.  Тэд бие биеэ огт танихгүй бөгөөд  кофе шопт дээрх үйл явдал өрнөсөн аж.  Хохирогч охиныг муухай харлаа гэх шалтгаанаар  ирж,   хав халуун кофе толгой дээр нь асгаж танхайрчээ.  Түүгээр  ч барахгүй “Цагдаагаа дуудаарай, миний утсыг өгчихөөрэй, миний аав хуулийн байгууллагыг атгадаг хүн, үсрээд л би  100 мянгаар торгуулиад гараад ирнэ” гэх мэтээр зүй бус авирласан байна.  Түүний хэлсэнчлэн эцэг нь өмгөөлөгч Г.Батбаяр бөгөөд  уг хэргийг үйлдсэн хүн бол түүний охин Б.Ариунзаяа аж.   Хохирогч охины хувьд  цагдаагийн байгууллагад мэдээлэл өгч, хэргийн газар дуудах үеэр  танхайрсан охин яваад өгсөн байна. Хохирогч охин  цагдаа ирэх үеэр толгойн хэсэг нь хорсч өвдөөд байсан учир эмнэлэгт очиж тусламж авчээ. Шүүх эмнэлгийн дүгнэлт хараахан гараагүй ч халуун кофе асгаснаас болж, зулай хэсэг нь багагүй түлэгдэлттэй байгаа аж. Хохирогч охины зүгээс гомдолтой байгаагаа илэрхийлсний дагуу цагдаагийн бай­гууллагаас хол­богдогч Б.Ариун­заяагаас мэдүүлэг авахаар  дуудсан байна.  Гэвч тэрээр мэдүүлэг өгөх үеэрээ мөрдөн байцаагчтай зүй бусаар харилцсан аж. Улмаар энэ бичлэгээ тэрээр олон нийтийн сүлжээнд тавьж өөрийгөө зөвтгөхийг оролдсон. Гэвч олон нийтийн зүгээс халуун кофе асгасан хэрэгтээ чичлүүлж, дээрээс нь түүний хохирогч нар ч олноороо гарч иржээ.  Тухайлбал, цахим сүлжээнд нэгэн хэрэглэгч “Охиныг маань  зодож танхайрсан, уучлал гуйгаад байхаар нь охин хүүхэд ойлгох байх гэж бодоод гомдлоо татаж авсан” гэсэн бол өөр нэгэн хэрэглэгч “Манай найзын нүүрэн дээр тамхины ишээ унтрааж, түлж байсан” гэх зэргээр цөөнгүй хохирогчид  түүнд ямар нэгэн байдлаар дарамтлуулж, дээ­рэл­хүүлж байс­наа бичжээ. Б.Ариунзаяа нь цагдаагийн байгууллагад 40 гаруй удаагийн зөрчлийн хэргээр бүрт­гэгдэж бай­сан байна. Согтуу­гаар авто­машин жолоодсон,  жолоо­дох эрхээ хасуулсан атлаа жолоо барьж явсан, тэр ч байтугай эрүүлжүүлэхэд хүртэл морилж явсан гэнэ. Удаа дараагийн  зөрчил гаргачихаад торгуулийн ялтай салж байсны цаад учир нь өмгөөлөгч аавтай нь холбоотой байх гэж олон нийт үзэж байна. Түүний аав өмгөөлөгч Г.Батбаяр нь өөрийгөө тэрбумтан өмгөөлөгч гэж цоллодог төдийгүй ёс зүйн хувьд бас л асуудалтай. Тэрээр бусадтай харил­цахдаа ихэд дээрэнгүй харилцаж, “гөлөг болгоно, шоронд суулгана” гэх мэтээр заналхийлж буй бичлэгүүд нь ч цахим сүлжээнд цөөнгүй бий. Түүнийг ёс зүйн алдаа гаргасан хэмээн МӨХ-ноос өмгөөлөх эрхийг нь хассан байгаа аж. Ийм харилцаа хандлагатай хүний хүүхэд  ямар замаар яаж хүмүүжих нь тодорхой. Хамгийн харамсалтай нь  хийсэн хэрэгтээ гэмших ёстой Б.Ариун­заяа энэ­хүү хэрэгтээ огт гэмшсэн шинжгүй “Сенсацилаад байх ч юм биш, кофе асгасан нь миний буруу ч хөрсөн кофе байсан” хэмээн өөрийгөө зөвтгөжээ. Түүгээр ч зогсохгүй  “Уучлал гуйхгүй” хэмээн томорчээ. Б.Ариунзаяа нь МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийн  5 дугаар курсын оюутан бөгөөд дээрх хэрэг явдалтай холбогдуулан Хууль зүйн дээд сургууль түүнийг сургуулиасаа хасах шийдвэр гаргасан байна. Гэвч энэ  шийдвэрийг ч тэрээр үл тоож “Золбин сургуульд тоож сурч байсанд баярлаарай, сургууль мундсан биш” хэмээн аархжээ. Энэ бүхнээс харахад, тэрээр хэтэрхий буруу хүмүүжлээр яваад байна уу, аль эсвэл сэтгэцийн ямар нэгэн өөрчлөлттэй юу гэж олон нийт гайхаж байна. 

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=