УКРАИНД БАЙГАА ОЮУТНУУДАА ПОЛЬШООР ДАМЖУУЛЖ АВНА


Орос Украинд  цэргийн ажиллагаа эхэлсэнтэй холбогдуулан, тухайн улсад байдал хэцүүхэн болоод байгаа. Томоохон хотуудад нь байлдааны цэрэг зэвсэг оруулж, байн байн агаарын болон газрын цохилт өгснөөс цөөнгүй барилга байшин нурж, гэмгүй иргэд амь насаа алдсаар байна.

Манай улсаас 60 гаруй оюутан Украин улсад суралцаж байгаагаас одоогоор 20 гаруй оюутан  метро болон  хоргодох байранд хоног өнгөрүүлж байна. Тэдний хувьд бэлэн мөнгө муутай, мөн хоол ундаа базааж чадаагүй учир байдал өдрөөс өдөрт хэцүүдэж байгаагаа Монголд байгаа ар гэрийнхэндээ дуулгасан аж. Зарим нь онгоцны билет захиалсан байсан боловч  цэргийн ажиллагааны үеэр хамгийн түрүүнд нисэх буудлуудад  танкнууд оруулж, дотоод гадаадын бүх нислэгүүд цуцлагджээ. Иймд Засгийн газраас яаралтай хуралдаж, тэнд байгаа  оюутнуудаа газраар буюу Польшоор дамжуулж авах арга хэмжээг авч эхэлжээ.  Польш улс өөрийн нутаг дэвсгэр дээр  14 хоног ямар нэгэн виз шаардахгүйгээр дамжин өнгөрүүлэх боломжийг олгож эхэлсэн байна. Гэвч Польш руу орох нь  оюутнуудын хувьд маш эрсдэлтэй алхам болж байгаа аж. Киев болон Харьков хотод байгаа оюутнууд бараг 10 орчим цаг явж байж Польшийн хил хүрнэ. Гэтэл  хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг зогсоосноор  Польш руу хүргэх машин олдохгүй байгаа гэнэ.  Өнөөдрийн байдлаар хүмүүнлэгийн цуваагаар  10 монгол оюутан Польш улсын хилийг нэвтэрч чадсан байна. Харин үлдсэн оюутнуудаа хэрхэн яаралтай авах талаар ГХЯ  Польш дахь ЭСЯ-тай хамтарч ажиллаж байгаа гэж  оюутнуудын ар гэрийнхэнд мэдээлэл өглөө.  

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=