БСШУ-НЫ САЙД АСАН Ё.ОТГОНБАЯРТ ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ҮҮСГЭЖЭЭ


БСШУ-ны сайд асан Ё.Отгонбаярын эхнэрийн хамаарал бүхий компани Хөгжлийн банкнаас 17,7 тэрбум төгрөгийн зээл аваад, эргүүлж төлөөгүй гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан.  Энэхүү мэдээлэлтэй холбогдуулж Ё.Отгонбаяр сэтгүүлч У.Оргилмаад хандаж, “Чамайг олж алнаа. Миний амьдралыг алсан бол хариугаа авна” хэмээн сүрдүүлж, амь насанд заналхийлсэн.  Иймд сэтгүүлч У.Оргилмаа амь насанд нь заналхийлсэн Ё.Отгонбаярын тус үйлдлийг шалгуулахаар Эрүүгийн цагдаагийн газар /ЭЦГ/-т хандсан байна. Энэ гомдлын дагуу Ё.Отгонбаярт ЭЦГ-аас  эрүүгийг хэрэг үүсгэн, шалгаж эхэлжээ.  

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=