ӨВӨЛ, ЗУНЫ ОЛИМПООС МЕДАЛЬ ХҮРТСЭН ТАМИРЧИД


ОУОХ-ны албан ёсны вебсайтын бүртгэснээр, Бээжингийн өвлийн олимпоос өмнө нийт 128 тамирчин зуны, өвлийн олимпын аль алинд нь оролцож байжээ. Тэдгээрээс 5 тамирчин нь зуны, өвлийн олимпоос хоёулангаас нь медаль хүртэж байжээ.

Америкийн тамирчин Эддие Иган

Жишээлэхэд, АНУ-ын тамирчин Эддие Иган бол зуны болон өвлийн олимпиос бүгдээс нь алтан медаль хүртсэн цорын ганц тамирчин юм. Тэрбээр 1920 оны Антверпенийн олимпт эрэгтэй боксын хөнгөн жингийн тэмцээнээс алтан медаль хүртэж, 1932 оны Лэйк-Плэсидийн өвлийн олимпын дөрвөн хүний бобслейгийн тэмцээнээс алтан медаль хүртжээ. Эддие Иган өвлийн олимпын тэмцээн эхлэхээс гурван долоо хоногийн өмнөхөн найзынхаа ятгалгаар бобслейн багт орсон байв. Өмнө нь тэрбээр бобслейгийн спортоор нэг ч удаа бэлтгэл хийж үзээгүй байжээ.

Германы тамирчин Криста Лудинг

Германы тамирчин Криста Лудинг бол нэг жилийн дотор зохиогдсон зуны, өвлийн олимпын тэмцээнүүдээс медаль хүртсэн анхны тамирчин юм. Тэрбээр 1988 оны Калгаригийн өвлийн олимпид тэшүүрийн тэмцээнээс 1 алт, 1 мөнгөн медаль хүртэж, тус жил нь Сөүлд зохиогдсон зуны олимпын унадаг дагуйн тэмцээнээс 1 мөнгөн медаль хүртжээ.


Нидерландын тэшүүрийн болон унадаг дугуйн тамирчин Иероен Страатхоф

Нидерландын тэшүүрийн болон унадаг дугуйн тамирчин Иероен Страатхоф бол зуны олимп, өвлийн олимп, паралимпын тэмцээнд оролцсон цорын ганц тамирчин юм. Тэрбээр 1994 оны Лиллехаммерын өвлийн олимп, 2000 оны Сиднейн паралимп, 2004 оны Афины олимпын наадамд оролцжээ. Сиднейн паралимпт тэрбээр харааны бэрхшээлтэй тамирчин Иан Мулдерийг дэмжин оролцож, хамтаар хоёр хүний унадаг дугуйн тэмцээнээс алтан медаль хүртжээ.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=