БЭЭЖИНГИЙН ӨВЛИЙН ОЛИМПТ НОРВЕГИ УЛС ТЭРГҮҮЛЛЭЭ



Бээжин-2022 өвлийн олимпийн тоглолт 18 хоног үргэлжилж, өчигдөр орой “Шувууны үүр” цэнгэлдэх хүрээлэнд ёслол төгөлдөр хаалтаа хийлээ.  Норвегичууд энэ удаагийн олимпт 84 тамирчны бүрэлдэхүүнтэй ирж, 16 алт, найман мөнгө, 13 хүрэл, нийт 37 медаль хүртсэн амжилтаар багийн дүнгээр хол тасархай тэргүүллээ. Харин германчууд чарга, бобслей, скелетоноор ихэнх алтан медалиа авсаар хоёрдугаар байрт бичигдэв. Тэгвэл зохион байгуулагч Хятад улс есөн алт, нийт 15 медальтайгаар өвлийн олимпийн дээд амжилтаа тогтоолоо.



Шинэ Зеланд улс өвлийн олимпийн анхны алтан медалиа сноубордоор хүртсэн бол Бельги улс 74 жилийн дараа анхны алтан медалиа өөрийн болгожээ. Энэ удаагийн өвлийн олимпт нийт 28 улс  медаль хүртсэн байна.  Хаалтын ажиллагааны төгсгөлд 2026 оны олимпийг зохион байгуулах Италийн төлөөлөгчид олимпийн тугийг гардан авсан юм.



Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=