УИХ-ЫН ГИШҮҮН Г.АМАРТҮВШИН, Х.ГАНХУЯГ, Г.ДАМДИННЯМ НАРТ ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ҮҮСГЭЖЭЭ


Авлигатай тэмцэх газраас /АТГ/ УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Г.Дамдинням нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. УИХ-ын гишүүн Г.Амартүвшин Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байхдаа Г.Дамдинням, Х.Ганхуяг нарын хамаарал бүхий компанид 33 тэрбум төгрөгийн зээл олгосон гэх асуудал өнгөрсөн оноос эхлэн олон нийтэд ил болсон. Харин Г.Амартүвшин нь Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлаар 2019 оныг дуустал буюу  зургаан сар ажилласан. Тэрбээр УИХ-д нэр дэвшихийн тулд 2019 оны арванхоёрдугаар сарын 31-нд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байдаг.  Эдгээр гишүүд  нь 2020 оны УИХ-ын сонгуулиар сонгогдсон бөгөөд УЕП-оос гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах саналыг УИХ-д оруулах бололтой.  

Хөгжлийн банк байгуулагдсан цагаасаа эхлэн олгосон зээлүүдээс тодорхой хувь нь чанаргүй, зээлээ эргэн төлөөгүй учраас тус банкнаас өнгөрсөн нэгдүгээр сард 73 компанийг шалгуулахаар АТГ-т хандсан. АТГ тус хүсэлтийн дагуу мөрдөн шалтгалт хийж эхэлсэн бөгөөөд өнгөрсөн баасан гаригт Хөгжлийн банкны зарим удирдлагуудыг 30 хоног цагдан хорьсон билээ.  

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=