ХЯТАДЫН ТАМИРЧИН ГҮ АЙЛИН ОЛИМПИЙН ТҮҮХЭН ШИНЭ АМЖИЛТ ТОГТООЛОО


Анх удаагаа олимпийн тэмцээнд оролцож байгаа 18 настай Гү Айлин /Eileen GU/ “Бээжин-2022” өвлийн олимпын эмэгтэйчүүдийн цанын чөлөөт гулгалтын төрөлд хоёр алт нэг мөнгөн медаль авснаар олимпын түүхэн шинэ амжилтыг тогтоолоо.

Олимпын аварга, загвар өмсөгч, Стэнфордын оюутан түүний нэр хүнд эл олимпын үеэр Хятад даяар огцом өсч, спортын ертөнц төдийгүй урлагийн салбарынхныг байлдан дагуулж байгаа билээ. Одоогоор бизнесийн нэр нөлөө бүхий компани байгууллагууд Гү Айлинтэй хамтран ажиллах саналаа өгсөөр байгаа бөгөөд нэрт жүжигчин Жеки Чан аль хэдийн түүнд урилга илгээсэн гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд өргөн цацагдаж байгаа ч кино уран бүтээлийн талаарх бодит мэдээллээ одоогоор зарлаагүй байна.

Гү Айлин нь Америкт амьдардаг ч Хятадын иргэншилтэй гэнэ. Гэхдээ тэрээр хоёр жилийн өмнө л Хятадын иргэншлээ авсан гэх бөгөөд  анх олимпт Хятадын нэрийн өмнөөс оролцуулах шийдвэр гаргахад нэлээд хэл аманд өртөж байсан юм. Гэвч тэрээр юу чаддагаа олимпийн дэвжээн дээр харуулж чадлаа. Гү Айлины  ээж нь хятад, харин аав нь америк.  Хэдийгээр америк эцэгтэй гэж байгаа ч тэрээр эцгээ мэдэхгүй. Ээж нь биологийн үр суулгаж,  охиноо төрүүлсэн байна. Тэрээр ээжтэйгээ хамт өссөн бөгөөд ээж нь чанга хатуу хүмүүжлээр өсгөсөн учир хэр баргийн зүйлд шантардаггүй, ядардаггүй, бууж өгдөггүй зантай болсон гэж нэгэн удаа ярилцлагандаа дурьджээ.  

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=