БЭЭЖИНГИЙН ӨВЛИЙН ОЛИМПИЙН БАМБАРЫН ТҮҮХ


 

Бээжингийн өвлийн олимпийн нээлтийн арга хэмжээний үеэр болсон галт бамбарыг асаах ёслол дэлхий нийтэд чамлалттай санагдсан. Хятадын алдарт найруулагч Жан И Мөү олимпийн нээлтийг найруулсан бөгөөд дэлхий даяар маш өндөр хүлээлттэй байсан юм. Олимпийн нээлтийн багийнхан ч  гайхамшиг үзүүлэхээ амлаж, олимпийн түүхэн дэх 100 жилд байгаагүй бамбарыг асаах болно гэж мэдэгдсэн билээ.  

Ерөнхий найруулагч Жан И Мөү энэ талаар "Бээжингийн өвлийн олимпын гал хоёр зүйлийн өвөрмөц талтай, тухайлбал нэгд, дэлхий нийтээс олимпийн тэмцээнд оролцсон төлөөлөгчдийн багийн нэрээр цасан цэгийг бүрдүүлсэн, хоёрт, хамгийн сүүлчийн гал бамбар бол гол бамбар болсон нь зуун жилийн олимпийн түүхэнд ерөөс байгаагүй “өчүүхэн гал” болсон юм. Гал бамбар бол “дэлхий нийтийнх”, гал бамбарыг асаасан хэлбэр бол “нүүрстөрөгч багатай, байгаль орчинд халгүй”, уламжилсан үзэл ойлголт маш тодорхой учраас олимпийн түүхэн дэх сонгодог торгон агшин болж чадах нь лавтай юм" гэж өөрийн байр сууриа илэрхийлсэн байна. 

 Гал бамбарыг асаасан ийнхүү арга хэлбэрийг ерөнхий найруулагч Жан И Мөү “багаас ихийг харахуй”-гаар зүйрлэсэн байна. “Хятад хүмүүс утга санааг машид дээдэлдэг, өөрөөр хэлбэл маш өчүүхэн, маш нарийн ширийн өнцгөөс дэлхий дахиныг харахуйг хэлж буй юм, энэ бол маш сайхан зүйл гэж би боддог. Нэгэн навчнаас намарыг олж харж болдог, нэгэн ширхэг навч хүмүүст бүхий л намрын улирлын үзэсгэлэн, алтан шаргал өнгө, гоо сайхан, яруу найраг мэтийн сэтгэгдлийг өгч чаддаг билээ. Энэ удаад гол бамбарыг асаасан ийм арга хэлбэрийг ‘Ширхэг навчнаас намрыг олж харахуй’-тай адилтгаж болох юм, нэгэн өчүүхэн гал бамбар, нэгэн өчүүхэн гал дөл боловч та үүнээс аугаа их олимпийн үзэл санаа, нийт хүн төрөлхтний асан дүрэлзсэн эрч тэмүүлэл, романтик байдлыг мэдэрч болох юм” гэжээ.


Уучлаарай. Энэ мэдээнд сэтгэгдэл авахгүй.