СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙГ 100 ХУВЬ ТАНХИМААР ЭХЛҮҮЛЭХЭЭР БОЛЛОО



Коронавирусийн цар тахлын нөхцөл байдлын улмаас  оюутан, сурагчид болон цэцэрлэгийн амралтыг  өнгөрсөн оны  12 дугаар сарын 10-наас эхлүүлсэн. Энэ сарын 7-ны өдрөөс хичээл, сургалтын үйл ажиллагааг цахимаар эхэлж, танхимын сургалтыг 28-ны өдрөөс эхлүүлэхээр төлөвлөж байсан. Харин өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар энэхүү шийдвэрээ өөрчилж, ерөнхий боловсролын сургууль болон их дээд сургуулийн хичээл, цэцэрлэгийн үйл ажиллагааг хоёрдугаар сарын 14-нөөс 100 хувь танхимаар эхлэхээр шийдвэрлэжээ. 

Мөн 3 настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулахаар болсон байна. Хичээл, сургалтын үйл ажиллагааг танхимын сургалтанд нь шилжүүлж байгаатай холбогдуулан халдвар хамгааллын дэглэмийг баримтлах, ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг  холбогдох байгууллагуудыг хийхийг үүрэг болгосон байна. 

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=