ШҮҮГДЭГЧ Н.ТҮВШИНБАЯРЫН ХОРИХ ХУГАЦААГ НЭГ САРААР СУНГАЛАА


Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тус дүүргийн прокурорын газраас ирүүлсэн шүүгдэгч Найдангийн Түвшинбаярын  цагдан хорих хоёрдугаар хугацааг нэг сарын хугацаагаар сунгуулах тухай саналыг 2022 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр хүлээн авчээ. 2022 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр дүүргийн прокурор, хохирогчийн өмгөөлөгч, яллагдагчийн өмгөөлөгч нарыг мэтгэлцүүлж, хянан хэлэлцээд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар /өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй/ гэх үндэслэлээр  цагдан хорих  2 дугаар  хугацааг  1 сарын  хугацаагаар сунгаж шийдвэрлэлээ.

Яллагдагч Н.Түвшинбаярт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад  зааснаар “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2021 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүссэнийг мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг тус дүүргийн прокурорын газарт буцааж, шүүхээс яллагдагч Н.Түвшинбаярт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэж байсан юм.


Эх сурвалж: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=