НАЙМАН АЙМАГ ЦАГААН САР ТЭМДЭГЛЭХГҮЙ БАЙХ ШИЙДВЭР ГАРГАЛАА



Covid-19 халдварын омикрон хувилбар тархаж, тохиолдлын тоо эрс нэмэгдэж, орон нутагт халдвар тархах эрсдэл өндөр байгааг мэргэжлийн байгууллагуудаас анхааруулсаар байна. Иймд зарим аймгууд цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх, олон нийтийн үйл ажиллагааг хязгаарлах шийдвэр гаргаж эхлээд байгаа.  Өнөөдрийн байдлаар Увс, Завхан, Орхон, Дархан-Уул, Ховд, Баянхонгор, Дорнод зэрэг аймгууд цагаан сарыг зөвхөн гэр бүлийн хүрээнд цомхон, олноороо цуглахгүй байх, айл хэсэхгүй байх  чиглэлийг өгөөд байгаа билээ.  Тэгвэл эдгээр аймгууд дээр нэмэгдэж, өнөөдөр цар тахлын дараагийн давалгаа гарч, халдвар авсан иргэдийн тоо нэмэгдсэнтэй холбоотойгоор Дорноговь аймгийн Онцгой комисс хуралдаж, нэгдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн аймгийн хэмжээнд олон нийтийг хамарсан соёл урлаг, биеийн тамир, үзвэр үйлчилгээ, хурал зөвлөгөөн, үзэсгэлэн худалдаа, цайллага, хүлээн авалтын арга хэмжээг тодорхойгүй хугацаагаар хязгаарлалаа.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=