“Squid Game” КИНОНЫ ӨВӨӨ "АЛТАН БӨМБӨРЦӨГ" ХҮРТЛЭЭ



Өмнөд Солонгосын “Squid Game” цувралын од О Ён Сү өчигдөр телевизийн урлагийн шилдгүүдийг тодруулдаг "Алтан бөмбөрцөг" наадмаас шилдэг туслах дүрийн шагнал хүртжээ. Тэрбээр уг наадмаас шагнал хүртсэн анхны солонгос жүжигчин болж байна. 77 настай ахмад жүжигчинтэй Билли Крудап (The Mornind Show), Керан Калкин (Succession), Марк Дюпласс (The Morning Show), Брэт Голдштэйн (Ted Lasso) нар шилдэг туслах дүрийн шагналын төлөө өрсөлджээ. Өнгөрсөн оны есдүгээр сарын 17-нд нээлтээ хийсэн “Squid Game” цуврал Нэтфликс платформын түүхэнд хамгийн богино хугацаанд хамгийн өндөр амжилт үзүүлсэн юм. Одоо уг цувралын найруулагч Хван Дон Хюк хоёрдугаар бүлгийг бүтээх талаар Нэтфликс компанитай ярилцаж байгаа гэсэн мэдээлэл бий.




Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=