ОМИКРОНООР ХҮНДЭРВЭЛ УХААН БАЛАРТАХ ШИНЖ ТЭМДЭГ ИЛЭРЧ БАЙНА


Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс дэлхий дахинд дэгдээд байгаа коронавирусийн омикрон хувилбарын үед илрэх шинж тэмдгийн талаар мэдээлэл өглөө. Омикрон хувилбар нь бусад хувилбараас ялгаатай тал нь халдварлах чадвар өндөр бөгөөд тархаах чадварын эрсдэл өндөр. Нууц хугацааны хувьд 3-5 хоног. Covid-19-ийн үед илэрч байгаа нийтлэг шинж тэмдэг нь адил ч хүндэрвэл балартах, цээжээр өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл хүндэрч байна гэсэн үг. Вирусийн гаралтай хатгалгаа биш учраас аль болох антибиотик хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.  Эрүүл мэндийн яамнаас омикрон хувилбарын үед тусгайлан гаргасан эмчилгээ байхгүй гэдгийг онцоллоо. Тиймээс гэрээр тусгаарлагдаж буй иргэд хөнгөн өвдсөн тохиолдолд тусгай эмчилгээ шаардлагагүй. Мөн шингэн бүлээн зүйл сайн ууж, илчлэг сайтай хоол хүнс хэрэглэж, хангалттай амрах нь чухал гэдгийг мэргэжлийн эмч нар  зөвлөлөө. 


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=