Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 2279 хүнээс халдвар илэрлээ. Улаанбаатар хотын хэмжээнд 1752 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 516 тохиолдол орон нутагт бүртгэгджээ. Харин коронавируст халдварын улмаас гурван иргэн энджээ. Ингэснээр нийт нас баралтын тоо 2006 боллоо. Мөн зөөвөрлөгдсөн 11 тохиолдол шинээр батлагджээ.
Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл:
-Хөнгөн 1436
-Хүндэвтэр 3246
-Хүнд 673
-Нэн хүнд 35 байна.
Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 17927 хүн эмчлүүлж байгаа аж. Хэвтэн эмчлүүлж буй 5390 иргэн байна. Үүний 460 нь жирэмсэн, 856 хүүхэд байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.