АНЖЕЛИНА ЖОЛИТОЙ АДИЛХАН БОЛОХ ГЭСЭН Ч АМЬД СҮГ БОЛЖЭЭ


Холливуудын хамгийн сайхан, хөөрхөн бүсгүйг м Анжелина Жоли гэж олон зуун шүтэн бишрэгч нь нэгэн дуугаар хэлдэг. 1975 оны 6-р сарын 4-нд California мужид мэндэлсэн тэрээр хар багаасаа урлагийн тогоонд өссөн бөгөөд харамсалтай нь аав ээж нь салж, охин нэг хэсэгтээ өөрийгөө ч танихаа байтлаа өөрчлөгдөж байсан гэдэг. Харин тэрээр дур булаам хөөрхөн царай, жүжиглэх төрөлхийн авъяас хоёроороо кино урлагт эргэлт буцалтгүй орсон тэрээр сүүлийн жилүүдэд нам гүмхэн амьдарч байгаа. Гэвч энэ сайхан бүсгүйг дэлхийн сая сая охид залуус хайрласаар байгаа гэхэд хэлсдэхгүй байх. Төрөлхөөс заяасан гоо үзэсгэлэн, ухаалаг зан чанар, чадалтай кино жүжигчин гээд түүнийг магтах зүйл олон ба тэрбээр сүүлийн жилүүдэд НүБ-ийн элч болсноос хойш ядууст тусалж, буяны ажил хийж олон улс орноор аялсаар байгаа юм.  Холливудын жүжигчдийн дунд хамгийн олон хүүхэдтэй од гэдгээрээ ч алдартай. Тэрээр гурван хүүхэд төрүүлсэн ч мөн гурван хүүхэд өргөж авсан сайхан сэтгэлтэй нэгэн.  Харин түүний алхах гишгэх, ярих хэлэхийг хүртэл дууриан, дүр төрхөө өөрчилдөг олон арван шүтэн бишрэгч нь байдгаас хамгийн аймшигтай нь Ираны  Сахар Табар (Sahar Tabar) хэмээх 19 настай бүсгүй юм. Хар багаасаа Анжелина Жолиг даган дууриах болсон тэрээр  дүр төрхөөрөө ч хайртай жүжигчинтэйгээ адилхан болохыг хүсчээ. Ингэхийн тулд өөрийн шүтээн жүжигчин Анжелина Жолитой андуурмаар адилхан болох гэж 50 удаа гоо сайхны хагалгаанд орсон  байна. Хамгийн эхэлж, хацарныхаа хэвийг өөрчлүүлж, нүдээ томруулж байсан охин сүүлдээ бүхий л зүйлээ өөрчлөх донд автжээ.  Ар гэрийнхэн нь энэ үйлдлийг нь зогсоох гэсэн боловч тэрээр “Юу ч намайг зогсоож дийлэхгүй, би хайртай жүжигчинтэйгээ л адилхан болох ганцхан хүсэлтэй” гэж зөрүүдэлжээ.  

Сахар Табар Анжелина Жолиг үнэн сэтгэлээсээ шүтэн биширдэг гэж ярьдаг ч гэр бүлийнхэн нь түүнийг шүтсэнээсээ болоод арай л хэтэрлээ гэж үздэг. Тэр уруулаа томсгож, хамраа янзлуулж, нүүрээ засуулсан ч цахим ертөнцөд түүнийг Жолитой биш зомбитой адилхан болчихжээ гэж үздэг. Тэрээр мөн  шүтээнтэйгээ адил болох гэж жин барьсаар одоо 40 кг жинтэй гэнэ. 150 см өндөртэй охин 40 кг байна гэдэг эрүүл бус үзүүлэлт гэж эмч нар хэлдэг ч тэрээр “Анжелина Жоли 175 см атлаа 40 кг байдаг, тэгэхээр би энэ дүр төрхөндөө сэтгэл хангалуун байгаа” хэмээн хэлдэг байна. Түүнийг амьдаар нь харсан хэн ч цочирдмоор болсон. Хэт турснаас болоод гарын хуруу сарвуу нь махгүй шахам, жижиг биетэй учир дэндүү зохицолгүй болжээ.  Тавь гаруй удаагийн мэс заслын дараа Сахар Табар өөрийгөө Анжелина Жолитой үнэхээр адилхан  болсон гэж итгэдэг. Харин түүний инстаграм хуудсыг дагагч 337 мянган  хүний олонхи нь түүнийг Жолитой биш зомбитой адил болж гэж дүгнэсэн байдаг.  Харин эмч нарын хэлж буйгаар, нэг зүйд хэт ингэж автах нь сэтгэцийн нэг төрлийн эмгэг гэж тайлбарладаг. Хамгийн аймшигтай нь Анжелина Жолитой адилхан болох гэсэн бүсгүй амьдаараа сүг болжээ. Одоо түүнд олон хагалгаанд орсны уршиг илэрч, өвдөхгүй эд эрхтэн гэж үгүй болжээ. Тэр тусмаа биедээ баймгүй жин нь хамгийн их сэтгэлийг нь зовоож байгаа бөгөөд эмч нар жин нэмэхийг зөвлөдөг боловч тэрээр улам жин хасах сонирхолтой байгаа гэнэ. Түүний хагалгаанд орохоос өмнөх зургийг харсан хүмүүс ямар хөөрхөн охин байсныг нь гайхаж, яагаад ийм тэнэг үйлдэл хийснийг нь буруутгасаар байдаг билээ.


Уучлаарай. Энэ мэдээнд сэтгэгдэл авахгүй.