СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Ш.ОРГИЛЫГ ЯЛЛАГДАГЧААР ТАТЛАА


Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил хэд хоногийн өмнө эрүүл мэндийн шалтгаанаар  ажлаа өгч байгаагаа мэдэгдсэн. Харин түүнийг ажлаа хүлээлгэж өгөхтэй зэрэгцэн, хилийн хориг тавьсан тухай мэдээлэл гарсан. Тэрээр ажлаа хүлээлгэж өгөөд, БНСУ руу эмчилгээнд явахаар  бэлтгэж байжээ. Гэтэл Ш.Оргил нь хэд хэдэн үндэслэлээр эрүүгийн хэрэгт холбогдож, яллагдагчаар татагдсан байгаа юм байна. Тодруулбал, эрх мэдэл, албан тушаалаа ашиглан бусдаас хурааж авсан дэрвэгэр, жиргэрүү ургамлыг хамаарал бүхий этгээддээ дамлан худалдсан, гадаадын компаниас авлига авсан зэрэг  хэрэгт нэр холбогджээ.

Сэлэнгэ аймгийн МАН-ын даргаар ажиллаж байсан Ш.Оргил өмнө нь ч авлига хээл хахууль, албан тушаалын хэрэгт нэр холбогдож байсан удаатай. 

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=