ЭРЭЭН ХӨЛ ХОРИОГОО ЦУЦАЛСАН Ч ХИЛ НЭЭХГҮЙ



Манай улстай хил залгаа оршдог БНХАУ-ын Эрээн хотод өнгөрсөн 10 дугаар сард коронавирусын халдварын тохиолдол илэрч, хатуу хөл хорио тогтоогоод байсан. Харин Эрээн хотод сүүлийн 10-аад хоног халдварын тохиолдол дахин бүртгэгдээгүй учир хатуу хөл хориогоо цуцалж,  хот доторх хөдөлгөөнийг бага багаар нээсэн байна. 

Хятадын олон улсын радиогийн мэдээлснээр Эрээн хот "хаалттай битүүмжилсэн бүс", "хяналтын бүс" дэх хөл хориогоо цуцалсан болохоос биш "урьдчилан сэргийлэх бүс" дэх хяналтаа цуцлаагүй байна гэдгийг тодотгожээ.   Энэхүү "урьдчилан сэргийлэх бүс" гэдэг нь уг дэглэм хэрэгжиж буй үед нийгмийн хяналтыг чангатгаж, хүмүүс нэг дор олноороо уулзаж цуглахыг хатуу хориглодог байна. Мөн хил нээх асуудлыг огт яриагүй бөгөөд зарим эх сурвалжийн мэдээллээр, ирэх өвлийн олимп хүртэл хөл хориог чанга хэвээр байлгах бололтой. 

Уучлаарай. Энэ мэдээнд сэтгэгдэл авахгүй.