БЭЭЖИНГИЙН ӨВЛИЙН ОЛИМП ЭХЛЭХЭД 100 ХОНОГ ҮЛДЛЭЭ


 2022 оны Бээжингийн өвлийн олимп болоход 100 хоног үлдэж буйг тохиолдуулан Бээжингийн өвлийн олимп, өвлийн паралимпид зориулалттай хувцас ба хэрэгслийг Шөү Гангийн паркт албан ёсоор нийтэлжээ.

Арга хэмжээний үеэр Бээжингийн өвлийн олимпын зохион байгуулах хорооноос сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд зориулалттай хувцас, хэрэгслийг бүтээсэн ажлын үйл явцыг эргэн санаж, Бээжин хотын дэд дарга, Бээжингийн өвлийн олимпын зохион байгуулах хорооны гүйцэтгэх дэд дарга Жан Жяньдүн, Анта спортын гүйцэтгэх зөвлөлийн дарга, дэд захирал Ү Юн илтгэл тавьсан байна. Дараа нь өвлийн олимпын зориулалттай хувцасны гадар дизайныг бүтээсэн ахлах дизайнер Хэ Ян, Анта брэндийн зах зээлийн үйл хэрэг хариуцсан дэд захирал Жү Чэнь-Е, Хятадын нэхмэлийн аж үйлдвэрлэлийн холбооны дэд дарга Ян Жаохуа нар хувцасны дизайны үзэл ойлголт, бүтээсэн урлал, шинэ бүтээмж зэргийг танилцуулсан байна.




 Эх сурвалж: Хятадын Олон улсын радио

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=