УИХ-ЫН ГИШҮҮН С.ОДОНТУЯА НӨХРИЙН ХАМТ ШОРОНГИЙН ХААЛГА ТАТАХ УУ?


Засгийн газрынхаа 100 хоногийн хэвлэлийн бага хурал дээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “...Вакцинжуулалттай холбоотой асуудлыг улстөржүүлсэн олон асуудал байсан. Асуудлыг хурцатгаад яахав гэж бодож би тухайн үед дуугүй л явсан. Энэ дээр онцгой үүрэг гүйцэтгэсэн хүн бол УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, түүний гэр бүлийн хүн Г.Өлзийбүрэн байсан. Мөн гаалийн байцаагч руу утасдаж, дарамталсан асуудал гарсан. Төрийн өндөр дээд албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашиглаж болохгүй гэдэг хатуу байр сууринаас өнөөдөр хэлчих нь зүйтэй байх. Би энэ асуудлыг хууль хяналтын байгууллагад өгч шалгуулна гэж бодож байгаа. УИХ-ын дэд дарга хүн гаалийн байцаагч руу утасдаж, гаалиар ийм бараа орж ирэх, ирэхгүйг шийддэг. Эсвэл хэн нэгэн хүн хууль хяналтын байгууллагатай холбогдож, Засгийн газрын үйл ажиллагааг гуйвуулах нь ёс зүйд нийцэхгүй” гэсэн юм.

Энэ мэдээлэл цацагдсаны дараа УИХ-ын дэд дарга С.Одонтуяа цахим хуудсаараа дамжуулан “...Дөнгөж сая Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 100 хоногт хийж, хэрэгжүүлсэн ажлын талаар мэдээлэл хийхдээ сэтгүүлчдэд тун хариуцлагагүй мэдэгдэл хийлээ. Тэрбээр вакцины татан авалтыг гацаасан хүн бол УИХ-ын гишүүн С.Одонтуяа гэж намайг хэлсэн. Мөн манай нөхрийг дурдсан. Манай нөхөр төрийн дээд албан тушаал хашдаг хүн биш. Миний хувьд энэ вакцины асуудалд нөлөөлөх боломжгүй. Энэ бол цэвэр Засгийн газрын ажил. Би вакцины талаар чуулган дээр төсөв батлахаас нь эхлээд вакциныхаа мөнгийг төсөвт суулгаач ээ. Ингэвэл найдвартай шүү. Хурдан ирдэг юм шүү гэдгийг маш олон удаа хэлсэн. Дээрээс нь иргэдийг вакциныг сонголттой хийлгээч ээ гэдэг зүйлийг хэлсэн. Шүүмжилсний төлөө намайг үндэслэлгүй гүтгэж байна. Би хуулийн байгууллагад хандаж шалгуулна. Засгийн газрын хариуцлагыг хувь хүн, сөрөг хүчин рүү чихэж байгаад харамсч байна” гэж хариу мэдэгдэл хийсэн юм. Улмаар Хан-Уул дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, Ерөнхий сайдаас 100 сая төгрөг нэхэмжилж байгаагаа зарласан. Харин энэ асуудал даамжирсаар бүр хэцүүхэн хэрэгт унаж байгаа бололтой. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд болчимгүй мэдээлэл хийхгүй нь мэдээж. Тэрээр УИХ-ын гишүүн С.Одонтуяаг нөхрийнх нь хамт хуулийн байгууллагуудад шалгуудахаар ханджээ. Ингэхдээ ганц нэг хэрэг ч бус бүр долоон хэрэгт хамаатуулан гомдол гаргсан байна.  Хамгийн эхэнд тэднийг  цар тахлын эсрэг вакциныг хууль бусаар оруулж ирэх, худалдаалах зорилгоор аливаа хуулийн этгээд, иргэн С нарын хувь хүмүүстэй яриа хэлэлцээр хийсэн эсэх болон УИХ-ын дэд дарга С.Одонтуяа вакцинтай холбоотойгоор байр суурь илэрхийлж байсан талаар шалгуулахаар болжээ. Мөн өмгөөлөгч Б.Баасанцогтоор дамжуулж шүүгч нар авлига өгсөн хэргийг шалгаж өгөхийг хүсчээ. УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, түүний нөхөр Г.Өлзийбүрэн нар нь өмгөөлөгч Б.Баасанцогттой хамтарч, түүгээр дамжуулж “Ариг” банк болон “Улаанбаатар импекс” компанид давуу байдал олгож, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн шүүхийн Э, М нарын шүүгч нар, тэдний ойрын хамаарал бүхий хүмүүст авлига, хээл хахууль өгсөн аж. Түүнчлэн тэд Улаанбаатар хот дахь Гаалийн газрын байцаагч нарт нөлөөлж, А хоршооны гаалийн зөрчил бүхий 801 хайрцаг барааг улсын хилээр татваргүй болон хуурамч материал бүрдүүлж оруулж ирснийг ч мөн шалгуулж байгаа юм байна.  УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, түүний нөхөр Г.Өлзийбүрэн нар нь Дорнод аймгийн нутаг дэвсгэрт байдаг МВ компанийн Х нэртэй газрын тосны лиценз дээр бүтээгдэхүүн хуваах гэрээтэй холбоотойгоор албан тушаалын болоод улс төрд нөлөө бүхий байдлаараа өөрсөддөө давуу байдал олгож уг газрын тосны талбай болон бусад ашигт малтмалын лицензийг хууль бусаар эзэмшилдээ авсан эсэх гэх мэт долоон хэрэгт холбогдуулан шалгуулахаар гомдол гаргасан нь өдгөө мөрдөн шалгах явцдаа байгаа аж.  Ийнхүү нэг бус нэлээд хэдэн хэрэгт шалгагдаж буй эхнэр нөхөр хоёр хамтдаа шоронгийн хаалга татах нь ээ.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=