БЭРЭЭ ХҮЧИНДСЭН ХАДАМ ЭЦГИЙН ЖИГШҮҮРТ ЯВДАЛ


Увс аймаг дахь сум дундын ЭХ-ийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалж, хадам эцэг нь бэрээ хүчиндсэн бузар хэргийг 2020 оны зургадугаар сарын 20-нд шүүн таслажээ. Хэргийн эзэн хэнгэрэгний дохиур Б.Батжаргал нь Увс аймгийн Ховд сумын нутагт төрсөн хүү Б.Баатарын эхнэр Б.Баттуулыг насанд хүрээгүй буюу 17 нас 3 сартай байх үед нь удаа дараа хүчиндсэн нь хөдлөшгүй баримт, мөрдөн байцаалтаар тогтоогдсон байдаг. 

Баттуул нь тус сумын дунд сургуульд сурч байхдаа Баатартай хайр сэтгэлийн холбоотой болж, ижилдэн дасав. Анхны хайр, залуусын үерхэл бие биендээ амархан татагдав. Охины хувьд Баатар нь тун дажгүй хархүү шиг санагдаж байсан болохоос биш ар гэр, эцэг эх нь ямар хүн бол гэж огт тоосонгүй. Хайртай, дуртай гээд хоёр талаасаа нийлэхэд эцэг эхчүүд мэдээж дургүйцэхгүй байх хэмээн Баттуул бодож явсан болохоос хожмоо ийм нэг бузар шингэсэн мунаг хадамд бие, сэтгэлээ бузартуулна хэмээн төсөөлөөгүй нь лавтай. Хоёр залуу нас бага ч гэлээ бие бие рүүгээ хайр дурлал, таталцлын хуулиар байнга тэмүүлсээр худууд уулзалдан тэдний хурим найрыг 2017 оны аравдугаар сар, Дашням, Балжинням давхцсан намрын налгар өдөр өргөө цагаан гэр барьж, хурим найраа хийжээ. Халиунбулгын дэнж дээр Баатарынх гэдэг нэгэн айл нэмэгдэж, гол усаараа найранд уригдаж, уртын  дуу шуранхайлж байсан цаг саяхан мэт. Энэ цагаас эхлэн аав Батжаргал­ынхтай айлсан амьдрах болов. Бүсгүй нөхрийнхөө эцгийг өөрийнхөө аав шигээ хүндэлж байсан бол Батжаргал түүнийг “Миний охин, Туул” хэмээн дуудаад зургаан сар өнгөрчээ. Хоёр айл хавар нүүдэл хийхээр зэхэж, Баатар хамаг малаа туугаад нэг өдрийн өмнө хаваржаа руугаа хөдлөв. Бэр, хадам хоёр л гэрээ сахиж үлдсэн байлаа. Маргааш өглөө нь хот айл нүүх ёстой. Бүсгүй гэр орны ажлаа эмхэлчихээд орой унтахаар орондоо оров. Тэгтэл хаалга сэп хийтэл онгойж хадам аав нь дотоож, майктайгаа ороод ирэх нь тэр. Ийм шөнө болсон хойно, тэгээд хагас нүцгэн орж ирсэн хадмыгаа гайхаж суутал Батжаргал “Хоёулаа секс хийе. Харин чи энэ тухай хадам ээж, нөхөртөө хэлж болохгүй шүү. Энэ бол чи бид хоёрын нууц” гээд л ороо нь орсон бух шиг бэр лүүгээ ноцжээ. Баттуул ёстой л шооконд орно гэдэг болж. Эхлээд эв зүйгээр ярилцахаар шийдэж, хадам аавыгаа түлхээд “Би таны бэр чинь. Та адилхан охин хүүхэдтэй байж ямар ичдэггүй хүн бэ?!” гэвэл Батжаргал “Нэг удаа л юу яая. Ахиж чамайг татаж чангаахгүй. Би бас чамайг яаж ч чадна шүү. Энэ хотонд чи бид хоёроос өөр хэн ч байхгүй!” гээд бэрийнхээ өмссөн цамц, дотуур хувцсыг хүчээр тайлжээ. Айлын бэр болоод удаагүй 17 настай охин айсандаа хөдөлж чадсангүй. Хадам аав мунаг хүсэлдээ автан бэрийнхээ дотоожийг шувтлан өөрийнхөө хөвчирсөн эрхтэн, эмзэг эрхтэн рүү нь түлхэн оруулж байхдаа уруул амыг нь шунаглан үнсэж байсан тухай хожим хохирогч мөрдөн байцаалтанд мэдүүлсэн байдаг.

Батжаргал уухилан хөдөлж, мунаг хүслээ хангасны дараа “Энэ тухай хүнд хэлбэл хохь чинь шүү!” гэж дахин сануулаад гарч оджээ. Баттуулын хувьд гүйж гараад хамгийн ойрын айлдаа очиж, мунаг хадам эцгийнхээ талаар яримаар санагдсан боловч, нэгт саяхан ханилсан хань, хоёрт ямар ч буруугүй Баатараар овоглосон өрх айлынхаа нэр хүндийг бодоод чимээгүй өнгөрөхөөр шийджээ. Энэ муухай бузар явлаас хойш бүсгүй, хадам аавыгаа гэртээ орж ирэх тоолонд сэтгэл рүү нэг л айдас хүйдэс оргиж, хамаг бие нь тавгүйтэх мэдрэмж төрнө. Бас өөрт нь хязгааргүй хайртай нөхрөө мэдчих болов уу гэж эмээнэ. Нэг бол эндээс нэгмөсөн явмаар санагдах болов. Харин бэрээ хүчиндсэн хадам эцэг огт тоосон шинжгүй царайлах нь ёстой л нэг дүүрчихсэн хүн адгуус байсан бололтой. Зусланд буусны дараа Баттуул гар утсаараа ар гэр лүүгээ холбоо барих гээд хэдэн өдөр болов. Шинэ нутагт нь мобикомын сүлжээ барьсангүй. Тэгтэл хадам эцэг нь бэрийнхээ энэ байдлыг мэдсэн байртай “Энэ хавьд угаасаа сүлжээ барьдаггүй юм. Энэ хойд уулан дээр л сүлжээ баривал барина.  Аав нь чамайг аваад явах уу?” гэж сайхан сэтгэлтэй хүний дүрээр өгүүлэв. Ингээд хадам эцгийнхээ мотоцикл дээр сундалдан Баттуул уулын орой дээр гарч ар гэр лүүгээ холбоо барьж сэтгэлээ амраажээ. Мотоциклтой сундалдан уулын уруу буух зуур хадам аав нь “Хоёулаа нэг газар ороодохъё” гэхээр нь бүсгүй “Би тийшээ явахгүй” гэж эрс хэлэв. Батжаргал мотоциклио унтраагаад бэрээ түрүүчийн адил дараад авсан байна. Энэ үед Баттуул уурлаж “Би таныг одоо дахиад яах юм бол ээжид хэлнэ дээ. Та яасан ичдэггүй амьтан бэ?” гэвэл хадам уурлаж “Битгий маяглаад бай. Эзгүй газар алж орхино шүү!” гээд бэрийгээ хүчирхийлсэн байдаг. Энэ тухай хохирогч мөрдөн байцаалтанд ийн мэдүүлжээ.

...Би буцах замдаа өөрийнхөө хувь заяанд гутарч, маш их уйлсан. Бэрээ ингэж бузарласан Батжаргал дуу исгэрэн юу ч болоогүй юм шиг маасайтал инээгээд явахыг хараад ой гутаж байлаа. Би гэртээ очоод гэрийнхээ хаалгыг цоожилж байгаад өөрийнхөө бэлэг эрхтнээ усаар угаасан. Тэр цагаас хойш би их айдастай байдаг болсон. Энэ явдлаас айгаад 2018 оны аравдугаар сарын 01-ний өдөр нөхрөөсөө саллаа гэж хэлээд гэр лүүгээ явсан. Надтай бэлгийн харьцаанд орсон хоёр тохиолдолд хадам аав Батжаргал эрүүл саруул, архи дарс уугаагүй байсан. 

Дахиад бэлгийн харьцаанд оръё гэхэд би “үгүй” гэж хэлдэг байсан. Хэн нэг хүнд ингэж хүчирхийлүүлсэн бол шууд л цагдаад хэлэх байсан. Хадам эцэг гэж бодохоор ичээд хэнд ч хэлж чадаагүй” гэжээ. Харин энэ удаа бэр нь тэсээгүй бөгөөд цагдаад ханджээ. Бэрээ хоёр удаа хүчиндэж, хүүгийнхээ амьдралыг сүйд хийсэн мунаг эцгийн үйлдсэн хэрэгт нь хуулийн дагуу 6 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй шоронд эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=