НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД 7 ЦЭЦЭРЛЭГТ ХӨЛ ХОРИЛОО



Өчигдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 106 сургуулийн бага ангийн 64 бүлэг, дунд ахлах ангийн 52 бүлгийн сурагчид зайны сургалтад шилжин суралцаж байна гэж Нийслэлийн Боловсролын газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ц.Жаргалантуул мэдээллээ. Харин хоёр сургууль бүхэлдээ цахим хэлбэрт шилжсэн бол нэг сургуулийн нэг хичээлийн байрыг түр хааж, зайны сургалтад шилжүүлжээ. Налайх дүүргийн Чандмань-Эрдэнэ, Сүхбаатар дүүргийн зургадугаар сургуулиуд сургуулиараа зайны сургалтад шилжсэн байдалтай байна.

Харин  нийслэлийн хэмжээнд долоон цэцэрлэг зайны сургалтад шилжсэн байна. Баянгол дүүргийн “Амгалангуа”, “Монгени”, 30, 76, 198 дугаар цэцэрлэг, Сүхбаатар дүүргийн 24, Сонгинохайрхан дүүргийн “Хөх тэнгэр” цэцэрлэг зайны сургалтад шилжсэн. Нийслэлийн хэмжээнд ахлах 36 бүлэг, бэлтгэл 35 бүлгийн хүүхдүүд зайны сургалтад хамрагдаж байгаа юм байна

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=