ХУВАНЦАР САВАНД ХОРТ ХАВДРЫН ЭСИЙГ ИДЭВХЖҮҮЛДЭГ ХАР ТУГАЛГА ХАМГИЙН ИХ АГУУЛАГДДАГ


Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс хийсэн судалгаагаар хуванцар саванд хадгалсан усан дахь хар тугалга ДЭМБ-ын зөвлөмж хэмжээ болон Монгол Улсад мөрдөж байгаа стандартад заасан зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 60-800, формальдегид 1800-6900 дахин их байгааг тус тус тогтоожээ. Хар тугалга нь хорт хавдрын эсийг идэвхжүүлж, оюун ухааны чадамжийг бууруулан, хоолны дуршил муутгаж, хоол боловсруулах эрхтэн системийн эмгэг үүсгэн, хүүхдийн өсөлт, хөгжлийг сааруулах аюултай. Формальдегид нь хоёрдугаар зэргийн аюултайд тооцогдох хоруу чанартай бодис бөгөөд гоо сайхан, хумс бэхжүүлэх бүтээгдэхүүн болон ариутгал, цэвэрлэгээний бодисын бүрэлдэхүүнд ордог, арьс салст болон амьсгалын замыг цочроох, арьсан дээр тууралт эрсдэлтэй юм. Хүнсний зориулалтын бус хуванцар саванд хонуулсан усны найрлагад төмөр 2 дахин, нитрит 11 дахин, аммиак 48 дахин их агуулагддаг байна. Хуванцар саванд хонуулсан сүүнд хар тугалгын агууламж стандартад зааснаас 3-4 дахин, айраганд 4,4 дахин их бөгөөд худалдааны захуудад худалдаалж буй хуванцар савны 44,9 хувь нь хуучин сав байгааг Эрүүл мэндийн яам анхааруулж байна.

Иймд зориулалтын бус хуванцар савны хэрэглээг бууруулах ,насан туршдаа хэрэглэх хүнсний зориулалттай савыг дотооддоо үйлдвэрлэн зах зээлд нэвтрүүлэх, нийгмийн эрүүл мэндийн төлөө хувь нэмрээ оруулан нийгмийн хариуцлагаа хүлээж, төрийн ба төрийн бус байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх санал санаачилга, шийдлийг үндэсний үйлдвэрлэгч “Чиглэл” ХХК гаргаж байгаа юм.  


Энэхүү шийдэл хэрэгжих болсон шалтгаан нь зориулалтын бус хуванцар сав олдоц ихтэй, үнэ хямд байдгаас айл өрхүүд ундны ус, сүү, айраг зэрэг хүнсний шингэн бүтээгдэхүүнийг хадгалах, тээвэрлэхэд өргөнөөр хэрэглэж байна. Хордлого судлал, эрдэм шинжилгээний нийгэмлэгээс 2015 онд гурван аймаг, Улаанбаатар хотын 297 өрхийг хамруулан явуулсан судалгаагаар нийт өрхийн 90 хувь нь 20-100 литрийн багтаамжтай 3-4 ширхэг зориулалтын бус хуванцар сав өдөр тутам хэрэглэдэг гэсэн дүн гарчээ. Мөн хуванцар савны олон улсын ангиллын тэмдэглэгээ, эрүүл мэндийн нөлөөлөл, зохистой мхэрэглээний талаарх иргэдийн мэдлэг мэдээлэл дутмаг байна.

Иймд энэхүү хуванцар савны хэрэглээг халж, хүнсний зориулалтын савыг өдөр тутмын амьдралдаа нэвтрүүлснээр эрүүл мэнд, цаашлаад амь нас, үндэсний аюудлгүй байдалд ч нөлөөлөх эерэг үр дүнтэй юм. Үндэсний үйлдвэрлэгч “Чиглэл” ХХК-ийн үйлдвэрлэж буй энэхүү хүнсний зориулалттай зэвэрдэггүй гангаар үйлдвэрлэгдсэн савыг өрх айлын хэрэглээнд нэвтрүүлснээр ундны ус, сүү, айраг зэрэг хүнсний шингэн бүтээгдэхүүний химийн найрлагыг өөрчлөхгүйгээр хадгалах, тээвэрлэгдэж хэрэглэгчдэд очих юм. 

Дотооддоо үйлдвэрлэж буй  үл зэврэх гангаар хийсэн хүнсний зориулалтын эдгээр сав нь  60, 80, 100-130, 200, 250л  зэрэг олон төрлийн сонголттой юм. Монгол улсын стандарт хэмжил зүйн газар, МХЕГ-ын ХАБУЛЛ лабораторид баталгаажсан юм байна.   Ус болон шингэн зүйл агуулах савыг дөрвөлжин өнцөгтэй хийдэггүй бөгөөд энэ нь буланд бохирдол үүсгэх эрсдэлтэй аж. Харин “Чиглэл” ХХК-ийн хийж буй энэхүү хүнсний зориулалтын ган савнууд нь өнцөг нь дугуйрсан хэлбэртэй, зөөж тээвэрлэхэд хялбар төдийгүй ус, шингэн бүтээгдэхүүн суллах цорготой учир дээрээс нь бохир шанага болон аягаар хутгаж авахгүй ариун цэврийн хувьд ч иргэдэд ээлтэй бүтээгдэхүүн болсон нь мэргэжлийн хүмүүсийн талархлыг хүлээгээд байгаа юм. 


Хамгийн гол нь “Чиглэл” ХХК нь эдгээр ган савнуудаа Монголдоо үйлдвэрлэж байгаа бөгөөд эх орныхоо хоол үйлдвэрлэлийн салбарын бүхий л сав, суулгыг чанар, стандартын дагуу нийлүүлдэг байна. Тус компани нь БНХАУ-аас 2005 онд тоног төхөөрөмж үйлдвэрлэх машин техник, багаж оруулж ирснээр өөрсдийн үйлдвэрлэлээ эхэлж, 30 гаруй нэрийн 80-аад төрлийн хүнс, хоол үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг захиалагч, хэрэглэгчийн хүссэн хэмжээ, загвараар үйлдвэрлэн нийлүүлж, баталгаат хугацаанд засвар үйлчилгээг хийж үйлчилж байна. Усан цамцтай “НМЗ-Я” 1-р хоолны тогоо, Хуурай халаалттай 1-р хоолны тогоо, “УНЗ-Я” 2-р хоолны тогоо, Шарах шүүгээтэй цахилгаан зуух зэрэг онцлох нэрийн бүтээгдэхүүнүүдээрээ Евразийн Эдийн Засгийн Холбооны стандарт шаардлагыг ханган Тохирлын гэрчилгээг авчээ. Монголдоо үйлдвэрлэж буй бүх тоног төхөөрөмжүүд нь Монгол улсын стандарт хэмжил зүйн газрын Тохирлын гэрчилгээгээр баталгаажсан. Тоног төхөөрөмжийн хийц, загварт шинэчлэл хийж, орчин үеийн технологийн шийдэл Лазерын машиныг үйлдвэрлэлдээ нэвтрүүлснээр хүний хөдөлмөрийг хөнгөвчлөх, импортын бүтээгдэхүүнийг орлох тоног төхөөрөмжийг дотооддоо үйлдвэрлэхээр зорилт тавин, түүнээ хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм байна.  

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=